НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд болох үйл явдал.

  • 09:30 цагт: МУИС-ийн Жендэр судлалын төвөөс зохион байгуулж буй “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал “Блю Мон” зочид буудалд болно.  
  • 10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
  • Монголын анагаах ухааны нэрт эрдэмтэн, доктор Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хурал “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд болно.
  • "Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Орон нутагт:

  • Архангай аймагт бүсийн буюу таван аймгийн ТАХ-дын зөвлөгөөн болж байна. 
  • Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

  • “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

  • АНУ-ын Техас мужид МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийнэ.
  • Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
  • Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button