НИЙГЭМНийгэм мэдээ
Сэтгүүлч Б.Даваахүүгийн цагдан хорих арга хэмжээг өөрчлөх эсэхийг баасан гарагт хэлэлцэнэ

Сэтгүүлч Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр Хорих 461-р ангид цагдан хориод буй. Түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал энэ баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-нд товлогдсон байна. Б.Даваахүүг 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Шүүхээс гаргасан албан ёсны тоймд дурдсанаар, түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй. МСНЭ болон сэтгүүлчид сэтгүүлч Б.Даваахүүг гадуур шалгахыг шаардсаар байна.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.