Гадаад мэдээДЭЛХИЙ

Хуситууд Саудын Арабын нийслэл дэх хамгийн өндөр цамхагт цохилт өгчээ

Саудын Араб болон Йемен дэх хуситууд бие биедээ агаарын цохилт өгч, хурцадмал нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгвэл Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын хамгийн өндөр цамхаг болох “PIF Tower”-т хуситууд агаарын цохилт өгсөн байна. “PIF Tower”-т Саудын Арабын үндэсний баялгийн сангийн оффис байдаг юм. Тус улсын Иргэний хамгаалалтын алба мэдээлснээр халдлагын улмаас “PIF Tower”-ийн хэд хэдэн давхарт болон ойролцоох барилгуудад дэд бүтцийн хохирол учирсан байна.

Хуситууд мэдэгдэл хийхдээ Эр-Рияд дахь хамгийн өндөр цамхгийг онилсон цохилт хоёр удаа өгсөн гэжээ. Үүнээс гадна тус хот дахь Хаан Халид олон улсын нисэх онгоцны буудал, Саудын Арабын өмнөд хэсэгт оршдог Хамис Мушайт агаарын хүчний бааз, Жубайл хот дахь “SADAF” нефть-химийн компани руу халдсан гэж мэдэгдсэн юм. Саудын Арабын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ, хуситуудын халдлагын дараа улсынхаа бүрэн эрхт байдлыг хамгаалах, иргэд болон үндэсний хөрөнгөө хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах эрхтэй гэдгээ онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button