НИЙГЭМНийгэм мэдээ

Баянзүрх дүүрэгт байрлах нийтийн худгаас мөнгөн ус илэрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хороонд байрлах нийтийн XXI худгаас энэ сарын 18-ны орой мөнгөн ус илэрчээ.

Тэдэн дундаас 2 айлын авсан уснаас мөнгөн ус илэрчээ. Хоол хийх гээд тогоондоо ус хийтэл ёроолд нь мөнгөн ус тунасаy байжээ. Тэр даруй цагдаа дуудаж, уг мөнгөн усыг харуулсан байна. Энэ тухай мэдээллээр нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран шалгаж, тухайн айлын савтай уснаас 5-8 гр мөнгөн ус ялган авч, Гамшиг судлалын хүрээлэнгийн Химийн лабораторид өгөн, шинжлүүлсэн байна.

Мөнгөн ус илэрсэн хоёр айлын 10 гаруй хүн дунд 6-7 сартай жирэмсэн хоёр эмэгтэй байгаа аж. Тэднийг эмнэлэгт хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Үүнээс гадна нэг настай болон 5, 6, 9-р ангийн хүүхэд байгаа аж.

XXI худгийг Ус сувгийн удирдах газрын нийтийн шугамд холбожээ. Уг худагт төвлөрсөн шугамаар ирдэг усыг олон давхар шүүлтүүрээр шүүдэг. Тиймээс худгаас мөнгөн ус гарсан байх боломжгүй гэж УСУГ-ынхан үзэж байгаа аж. Мөнгөн ус ямар замаар айлын ундны усанд орсныг цагдаа, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button