Гадаад мэдээДЭЛХИЙ

"Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ

Алдарт “Гэртээ ганцаараа” цувралын шинэ ангийг хийж байна. Зул сар болон шинэ жилийн баярын үед үздэг сонгодог бүтээлүүдийн нэг болсон тус киноны шинэ ангийг “Disney” компани бүтээхээр бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

1990 болон 1992 оны эхний хоёр ангид кинонд Кевин МакКаллистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколэй Калкин шинэ ангид дүрээ дахин бүтээх төлөвтэй байна. Мөн “Superbad”, “Pineapple Express”, “Neighbors”, “Sausage Party”, “The Studio” зэрэг кино уран бүтээлүүдээрээ танигдсан Сет Роген, Эван Голдберг нар киноны зохиолыг бичих юм.

Эхний хоёр ангийг Крис Коламбус найруулсан, дэлхийн кино зах зээлээс нийт 836.3 сая ам.долларын орлого олсон байдаг. Харин шинэ ангийн найруулагч одоогоор тодроогүй байна.

Эх сурвалж: Hollywood Reporter

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button