НИЙГЭМ

Я.Буянжаргал: Инчоны нисэх буудлаас транзит хийж ирсэн 31 иргэнд үзлэг хийж байна

Өнөөдрийн /2020.03.07/ шинэ коронавирусийн халдварын талаарх ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Манай Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг уртасгасан цагаар ажиллаж байна. Маргааш болон УОК-ын хуралд оруулах асуудлаа хэлэлцэж байна” хэмээн онцлоод, цааш

“Өнөөдрийг хүртэл нийт 883 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 497 хүн ажиглалтад байна.

Өчигдөр Истанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 129 иргэнээс сэжигтэй хоёр иргэнийг “Асралт Мед” эмнэлэгт, нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр ирсэн 217 хүний зургааг ажиглалтад шилжүүлэх төлөвтэй байна. Учир нь тэд Өмнөд Солонгос болон Япон улсад зорчсон түүхтэй байгаа.

Мөн БНСУ-ын Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн нэг хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button