ДЭЛХИЙ

Салсан найз залуудаа НЭГ тонн СОНГИНО илгээн “Одоо чиний уйлах ээлж” гэжээ

Найз залуудаа хууртаж, сэтгэл нь шархалсан хятад эмэгтэй “Одоо чиний уйлах ээлж” хэмээн нэг тонн сонгино гэр рүү нь илгээжээ.

Хатагтай Жао сэтгүүлчдэд хэлэхдээ “Би түүнээс салсныхаа дараа гурван өдөр гэртээ уйлсан, сэтгэл минь их өвдөж, шаналсан. Гэтэл тэр огтхон ч шаналаагүй гэж найзуудаасаа сонссон. Тиймээс түүнд нулимсны амтыг мэдрүүлэхийг хүссэн юм” гэжээ.

Тодруулбал, Жао бүсгүйн өмнөх найз залуу нь түүнийг жил гаруй хугацааны турш араар нь тавьж хуурчээ. Үүнийг мэдсэн бүсгүй гурван өдрийн турш уйлж, шаналсан гэнэ. Тэрбээр хуучин найз залуугаа өөртэй нь адилхан уйлуулахыг хүсэж  нэг тонн улаан сонгино захиалж, “Би гурван өдөр уйлсан, одоо чиний ээлж” гэж бичээд гэр рүү нь илгээсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: dailymail.co.uk

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Тонн сонгино худ####даж авдаг бас овоо мөнгөтэй байна шүү

Back to top button