Нийгмийн

Орос сувилагчийн содон хувцаслалт өвчтөнүүдэд “таалагджээ”

ОХУ-ын Тулагийн эрэгтэйчүүдийн эмнэлгийн нэгэн сувилагч бүсгүйн хувцаслалт өвчтөнүүдийн анхаарлыг татаж байна. Тэрбээр дотуур хувцсан дээрээ халдвараас хамгаалах хувцсаа шууд өмсжээ. Сувилагч бүсгүй эхэндээ биеийнх нь ихэнх хэсэг гэрэлтэн харагдаж буйг мэдээгүй гэнэ. Түүний зургийг авч, цахим ертөнцөд тавьсан өвчтөн “Надад ямар нэгэн гомдол, санал алга” гэдгээ илэрхийлжээ.

Харин сувилагчийн энэ хувцаслалт тухайн эмнэлгийн удирдлагад төдийлөн таалагдаагүй гэнэ. Улмаар 20 гаруй настай сувилагчид арга хэмжээ авч, дахин ажлын байрны хувцаслалтын кодыг зөрчихгүй байхыг анхааруулжээ.

Орон нутгийн нэгэн сонин “Өвчтөнүүдээс ямар нэгэн гомдол ирээгүй. Коронавирусийн халдварын улмаас бүүдгэр байгаа энэ өдрүүдэд инээд хөөр бэлэглэсэнд баярлалаа” гэж талархал илэрхийлсэн байна.

Ш.ГАМБАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button