ДЭЛХИЙ

“Kyoto Animation” студийг шатааж, 36 хүний аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ

Япон Улсын Киото хотын “Kyoto Animation” студид санаатайгаар гал тавьсан сэжигтнийг өнөөдөр /20520.05.27/ баривчилжээ.

42 настай Шинжи Аобаг 36 хүний аминд хүрсэн сэжигтний түлэгдэлтийн гэмтэл хангалттай эдгэрч, мөрдөн байцаалтад оролцох чадвартай болсон гэж үзэн Киото хотын цагдаа нар баривчилжээ. Тэд Аобаг баривчлах захирамжийг арван сарын өмнө хүлээн авсан ч түүнийг бүрэн эдгэрэхийг хүлээсээр ийнхүү өнөөдөр албан ёсоор баривчилж байгаа юм.

Хэргийг сануулбал, Шинжи Аоба өнгөрсөн оны долдугаар сарын 18-ны 10:30 цагийн орчимд “Kyoto Animation”-ы нэгдүгээр студид гал тавьж 36 хүний аминд хүрч, 33 хүнийг шархдахад хүргэсэн. Гэрчүүдийн мэдүүлснээр тэрээр хоёр сав шатамхай шингэн авчраад, барилга дотор цацан гал тавьжээ. Олон хүн галаас зугтан, дээвэр рүү гүйсэн ч хүрч чадалгүй, угаартсан гэж мэргэжилтнүүд үзсэн. Харин Аоба нүүр, их бие, дөрвөн мөчдөө их хэмжээний түлэгдэлт авч, хэдэн долоо хоног ухаангүй байсан юм. Тэрбээр өмнө нь “Kyoto Animation” студийг өөрийнх нь зохиолуудыг хулгайлсан учраас шатаасан хэмээн мэдэгдэж байсан.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: japantimes.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button