ДЭЛХИЙ

Энэтхэгт цельсийн 50 хэм хүртэл халжээ

Энэтхэгийн нийслэл Дели хотод өчигдөр /2020.05.27/ цельсийн 47.6 хэм хүртэл халжээ.

Түүнчлэн Ражастан мужийн Чуру хотод өчигдөр Цельсийн 50 хэм хүрч халсан нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна.

Тус улсын хойд хэсгийг агаарын халуун урсгал дайрч байгаа ба халалт энэ долоо хоногийг дуустал үргэлжлэхийг албаныхан анхааруулсан байна. Орон нутгийн захиргаа иргэдэд гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд жилийн энэ үед ингэж халж байгаагүйг статистик тоо баримт харуулж байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: indiatimes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button