НИЙГЭМ

М.Тунсаг: 13 иргэнийг эмчилж, эдгээсэн баг хамт олондоо баярлалаа

Манай улс царх тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зохих арга хэмжээнүүдийг аваад буй. Тиймдээ ч дотооддоо халдвар аваагүй цорын ганц улс болсон.

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 148 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд маань өдөр бүр халдвартай бүсэд ханцуй шамлан ажиллаж байна.

Тэдний төлөөлөл болох эмч Б.Гансайхан, Г.Хоролгарав, сувилагч н.Баасандулам, үйлчлэгч н.Туяа, ариутгагч н.Тэшигжүгдэр нар 13 өвчтөнг эдгээж, эмнэлгээс гаргасан талаар ХӨСҮТ ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг цахим хуудсаараа дамжуулж талархал илэрхийлжээ.

Энэ цагийн баатрууд эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлье.

https://www.facebook.com/tunsag.murneren/posts/2958791577680753
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button