ДЭЛХИЙНИЙГЭМ

Лос Анжелес хотод 12 цагийн хөл хорио тогтоов

Хар арьст эрэгтэй Жорж Флойдын амь насанд цагдаа нар халдсаны дараа үүссэн жагсаал, бослогын улмаас АНУ-ын Лос Анжелес хотод 12 цагийн хөл хорио тогтоолоо.

Жагсагчид дэлгүүр, үйлчилгээний газарт халдаж, эмх замбараагүй байдал улам даамжирсан тул Лос Анжелес хотын захирагчийн алба дээрх шийдвэрийг гаргажээ.

Жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдлын улмаас Лос Анжелес хотын Мелрөүз өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулдаг 88 бизнесийн байгууллага ямар нэгэн хэмжээгээр хохироод байна.

АНУ-д жагсаалын улмаас 11 хүн амиа алдаж, 4.500 хүн баривчлагджээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button