НИЙГЭМ

БИЧЛЭГ: “Хөвсгөл нуураас бохирдол илрээгүй, үерийн ус цутгаж байгааг тогтоолоо”

Хөвсгөл аймгийн Ханх сумд байрладаг “Agartha resort” амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад буй. Бид энэ талаар өмнө нь МЭДЭЭЛСЭН.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл нуурын хамгаалалт, хяналтыг хариуцан ажилладаг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар лээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодрууллаа.

https://www.facebook.com/KhuvsgulNP/videos/pcb.2772200686218038/740798670064368

Хөвсгөлийн БЦГ-ын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдлоо. Уг байдлыг газар дээр нь тодруулан баримтжуулан нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдолыг тодорхойлоход бохирдол илрээгүй.

Усны шинжилгээний албан ёсны хариу маргааш буюу долдугаар сарын 18-ны өдөр гарна” гэв.

https://www.facebook.com/KhuvsgulNP/videos/pcb.2772200686218038/1216180355417232
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button