СПОРТ

Какүрю Анандын тохой нь гэмтэж, башёг орхилоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю Анандын баруун тохой гэмтсэний улмаас долоодугаар сарын башёг орхихоор болжээ.

Мичинокү дэвжээний багшийн мэдээлснээр, Какүрю ням гарагт башёгийн эхний өдөр Маэгашира Эндотой барилдах үеэрээ гэмтсэн байна.

“Тэрбээр өнгөрсөн даваа гарагт бэлтгэл хийх үеэрээ гэмтсэн байсан. Миний бодлоор, тэрбээр гэмтлээ сэдэрсэн байж болзошгүйд санаа зовниж байгаа байх, тиймээс түүнийг хурдан эдгээсэй хэмээн хүсэж байна” гэж нэмж хэлжээ.

Өдгөө 34 настай, Монголын тамирчин карьерийнхээ хугацаанд 16 дахь удаагаа тэмцээнийг орхиж буй нь энэ ажээ. Түүнтэй өнөөдөр оноолт таарсан Комүсүби Дайэйшо сул даваа авах юм байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button