СПОРТ

Улсын начин Ш.Дарханбат улсын харцага Ц.Одбаярт зориулж шүлэг бичжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат бөх Цэдэнбазарын Одбаяр өнөө жил төрийн наадмын улсын харцага цол хүртсэн билээ. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, улсын начин Ш.Дарханбат түүнтэй үй зайгүй найзууд. Ш.Дарханбат найз Ц.Одбаяртаа зориулж шүлэг бичжээ.

Тэрбээр “Гэдийж зогсооно гилжгий
Гишгэсэн мөр нь далий
Сэнжигдэж тахимдах нь ганган
Сэхээ өгөхгүй тамтай
Этэж өлгөх нь ганган
Эргүүлж хөөхдөө салахгүй
Тэсэрж барилдах нь ганган
Тэгэсгээд харин хялайна
Огиж суугаад босохдоо
Ойгүй бяртай сэргэнээ
Цэдэнбазарын Одбаяр гэж
Цэнгэлдэх дүүрэн цуурайтуулж
Морьт Пүрэв гуайн нэрийг
Монгол даяар дуурсган
Монгол наадмын дэвжээнд харцага цолтон төрлөө.
Хүй мандлын дэвжээнд улс халзан магнайлсан
Хүннү гүрний Ой Хонгор халзан маань шөвгөрлөө.
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ (андад зориулав)” гэж тэрлэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button