ДЭЛХИЙ

THE WASHINGTON POST: Мандарин хэлээ тулгах гэж оролдсон Хятад орон Өвөр монголчуудын эсэргүүцэлтэй нүүр туллаа

АНУ-ын тэргүүлэх хэвлэл “Вашингтон пост” ӨМӨЗО-нд өрнөж буй эсэргүүцэл, тэмцлийн талаар мэдээлжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газар бага болон дунд сургуулийн сурагчдад эх хэлээр нь бус, хятад хэлээр хичээл орох шийдвэр гаргасныг өвөр монголчууд эсэргүүцэж буй тухай нийтэлсэн байна.

Нийтлэлд, Өвөр монголд нэг ба долдугаар ангийн сурагчдад эх хэл, уран зохиолын хичээл болоод улс төр, түүхийн хичээлийн мандарин хэлээр зааж эхлэхээр болсон тухай онцлох дурджээ. Харин Хятадын талаас, зөвхөн гурван хичээлийг л хятад хэлээр заахаар болсноос биш хичээлийн бүх агуулгыг хятаджуулна гэсэн үг биш гэсэн байр суурийг илэрхийлж буй аж. Гэвч өвөр монголчууд тэднийг бага, багаар энэ бодлогоо хэрэгжүүлэх гэж байна хэмээн үзэж байгаа юм.

“Юүтүб” орчинд байршсан хэд хэдэн бичлэгт, өвөр монгол сурагчид “Бидний эх хэл Монгол!”, “Бид үхэн үхтлээ монголчууд байх болно!” хэмээн орилж буй. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв”-ийн тэргүүн Т.Энхбат, эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байхаар шийдсэн талаар мэдээлж байна.

Эл шийдвэр анхлан хэрэгжиж эхэлж буй Түнлиао хотод, эцэг эхчүүд сургуулийн эргэн тойронд цуглан жагсаж, өнгөрсөн ням гарагт цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн талаар Т.Энхбат ярьжээ. Энэ үеэр нэгэн өвөр монгол хүүхэд дөрвөн давхраас унаж нас барсныг ч мөн мэдээлсэн байна.

“БНХАУ өөрийн засаг захиргаан дахь улсуудад хэл, соёлоо тулгах бодлогыг баримталсаар ирсэн. Уйгур, Түвэд үндэстнүүдэд ч мөн ийм үйл явдал тохиолдож байсан” гэж “Вашингтон пост” бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-01 15:20

Монголд байгаа хятад хэлний сургуулиудыг хаа

Холбоотой мэдээ

Back to top button