НИЙГЭМ

НҮБ-аас Монгол Улсыг “Өлсгөлөнгийн жагсаалт 2020”-иор Африкийн улсуудтай адилтгажээ

НҮБ-аас “Hunger Map 2020” буюу дэлхийн улс орнуудыг хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдсэн хувиар нь жагсааж, өнгөөр ялган тэмдэглэсэн газрын зураг бүхий графикийг бэлтгэжээ.

Үүндээ 2017-2019 оны хоорондох үзүүлэлтийг ашигласан байна. Мөн тайлбар хэсэгтээ, хэрэв өлсгөлөн энэ эрчээрээ нэмэгдсээр байвал 2030 он гэхэд дэлхий даяар 840 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж бичжээ.

Тус газар зүйн зураг бүхий график нь багш, сурагчдад дэлхийн өмнө тулгамдаад буй эрүүл мэнд, хоол хүнсний асуудлыг ойр тусгаж ойлгоход тус дөхөм болох зорилготой гэнэ. Ингээд хүн амынх нь:

  • 2.5-аас бага хувь нь
  • 5-аас бага хувь нь
  • 5-14.9 хувь нь
  • 25-34.9 хувь нь
  • 35-аас бага хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн ба “Мэдээлэл байхгүй” гэсэн долоон ангилалд улс орнуудыг хуваасан байна.

Үүнд Монгол Улсыг улбар шар өнгөөр тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь “Хүн амынх нь 15-24.9 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн” гэх ангилалд хамаарч буй юм.

Тус ангилалд манай улсаас гадна Африкийн Этиоп, Кени, Ангол, Бостван зэрэгу улсууд багтаж буй нь анхаарал татна.

Харин АНУ, Канад, Бразил, ОХУ, БНХАУ, Турк болон Скандинавын орнуудыг цэнхэр өнгөөр, хүн ам нь хамгийн бага өлсгөлөнд нэрвэгдсэн гэх ангилалд оруулан тэмдэглэжээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: WFP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
asasas
asasas
2020-09-07 10:54

za tegeed gashuun uneniig ni nii nuugui helchheer hucaj uldgaa bolih heregtei. MNGL ugaasaa hugjliin indexeeree naad ornuudtai l neg tuvshind yavaag olon ulsiin mergejiltnuud togtooson l baigaa shde.

Зочин
Зочин
2020-09-07 12:28

Za arai ch dee Yaj ch bodson yaj ch dordson deerh uls ornuudtai ijilhen neg tuvshind baina gej hezee ch ugui ymaa Ydaj l hunsnii homsdold ortson bal bas yahav

Nary
Nary
2020-09-07 12:37
Reply to  Зочин

Yanar sudalgaag undesleed ingej bgaagaa bicheegui bolohoor hudlaa medeelel bna yun brazil brazil chinl bur dampuurch bgaa uls bz dee manaihan amni hisgigtei ulsuudaa

Зочин
Зочин
2020-09-07 19:35

yaagaad ch iim bh bolomjgui, gadaad yaam Yaasan Muu ajilladag yum bee. zalhuugaaraa doorooshoonegt zagsahaas bish, bid olsoofui bz dee araichdee, hutslaa l baina, sibiriin guiranch yaduus, Hujaagiin tuiliin yaduu humuusees door baina gej yu baisiin bee, novshoos novsh.gadaad yaamaa Eniig zalruulah arga hemjee avaachee

Зочин
Зочин
2020-09-08 11:54
Reply to  Зочин

Ийм худлаа суд�##�гаа өгч зээл тусламж авдаг юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button