Нийгмийн

21 дэн буудлыг шалгаж, арга хэмжээ авчээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүгийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нар хамтран БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах 21 дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

  • Дэн буудлуудын байр нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй,
  • орон сууцны 1 давхарт, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, халуун, хүйтэн усгүй,
  • угаалгын өрөө, хоол үйлдвэрлэлийн өрөөгүй,
  • цагаан хэрэглэл урагдсан, түлэгдсэн, стандартын шаардлага хангахгүй,
  • мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүлээгүй,
  • дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, дотоод хяналт шалгалтын ажилтангүй,
  • ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Иймд Их алтай трейд ХХК-ийн Хан, Аяама-Аяама ХХК-ийн Ийгл, Их тайжийн удам ХХК-ийн Их баялаг, Азар-Эрдэнэ ХХК-ийн Смайл, Оюу угтуул ХХК-ийн Найз, Юу Би Эс Ар ХХК-ийн Мини дэн буудлуудад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар албан даалгавар хүргүүлсэн байна.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button