ДЭЛХИЙ

Луисвиллд болсон жагсаалын үеэр хоёр цагдаа буудуулжээ

АНУ-ын хэд хэдэн мужид бослог, жагсаал удаан хугацааны турш өрнөж байгаа билээ. Өөрсдийгөө “Тайван жагсаал хийгчид” гэж нэрийдсэн хэсэг иргэд үнэндээ жагсаал хийсэн газар болгондоо дэлгүүр дээрэмдэж, байшин шатаан ямар нэгэн байдлаар гэмтэл хохирол учруулсаар байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Бреонна Тайлорын үхэлд холбоотой гурван цагдаад хүн амины гэмт хэрэг үйлдсэн ял оноохгүй гэх шүүхийн шийвэр гарсан. Үүнд уурссан хүмүүс жагсаал хийж байтал нөхцөл байдал хурцдан хоёр цагдаагийн албан хаагч буудуулжээ. Азаар тэд амь насандаа аюултай шарх аваагүй юм. Уг үйл явдалын дараа Кэнтаки мужийн захирагч жагсагч нарт хандаж “Хүчирхийллийг хүчирхийллээр хариулж болохгүй. Тийм учраас гуйя та бүхэн гэр гэртээ харина уу” гэжээ.

Тэгвэл тэр “тайван” гэж өөрсдийгөө онцлоод байгаа жагсагчид юуны эсрэг, юуны төлөө тэмцээд байна вэ. АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзэлд автсан цагдаа нар хар арьстай хүмүүсийг буудаж хороож байна гэж жагсагчид шүүмжилдэг. Харин үүний эсрэг маш олон тоо баримтууд байдаг билээ. Тухайлбал цагдаагийн ажилтан хар арьстанд алуулах нь цагдаа зэвсэг авч яваагүй хар арьстанг алахаас 18.5 дахин илүү магадлалтай (эх сурвалж : WSJ) байдаг юм байна. Жагсагчид уг баримтыг мэдэж байгаа болов уу.

                                                                                           Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button