ДЭЛХИЙ

Америк тербумтан найман тэрбум ам.доллараа сайн үйлсэд хандвивлажээ

АНУ бол сайн үйлсийн аянд хамгийн их мөнгө хандивладаг орон билээ. Тухайлвал 2017 онд АНУ иргэд сайн үйлсэд зориулан 410 тербум долларын хандив босгож өгчээ. Энэ нь АНУ эдийн засгийнхаа 2.1 хувийг сайн үйлсийн аянд зарцуулсан гэсэн үг.

Тэгвэл “Duty Free Shopper”-ыг үүсгэн байгуулагч Чак Фээни “The Atlantic Philanthropies” төсөлд 8 тербум долларын хөрөнгөө хандивласан байна. Фээни анх 1984 оноос эхэлж “The Atlantic Philanthropies” төсөлд оролцох болсон ба хөрөнгөнийхөө ихэнх хувийг сайн үйлсийн аянд зарцуулна хэмээн амлаж байсан юм.

“Berkshire Hathaway”-ын захирал Уаррэн Баффэт түүнийг “Миний үлгэр жишээ авдаг хүн. Би түүн шиг амьдрахыг хүсдэг” гэжээ.

Одоо Фээни хоёр сая ам.доллартай үлдсэн. Амжилтад хүрэхэд хувь хүнээс шалтгаалахгүй маш олон хүчин зүйлс оролцдог. Тэдгээр хүчин зүйлс яг тохирсон цагтаа, яг тохирсон байдлаар гарч ирэх хэрэгтэй. Тийм учраас амжилт бол бэлэг юм. Фээни үүнийг ойлгосон учраас ийм гайхалтай зүйлийг хийсэн байх.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХЭХЭ
ХЭХЭ
2020-09-28 09:22

Гайх�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button