Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ, Д.Гэрэл нарын ДАЙН “Эрдэнэт үйлдвэр”-ийн ШАХААТАЙ холбоотой юу

Аравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” тойрсон ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН хувь заяа НЭГ ТИЙШ шийдэгдэж, Х.Бадамсүрэн ажлаа өгөх эсэх нь тодорхой болж, онцгой дэглэм цуцлагдаж, Арбитрын дуулиан дэгдэх хүлээлт үүсээд бай. Ийм эгзэгтэй үеийн эхлэл хэсэг дээр улстөрийн хүрээнд сонин нүүдлүүд ч хийгдэж эхэлсэн.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан явдал байв. Өмнө нь энэ ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болж, Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаярыг ажиллуулахаар болсон. Тэднийг Л.Оюун-Эрдэнэтэйгээ тэрсэлдэж, “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй гар барьсан гэх цуурхалыг л тарааж амжсан.

Харин нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ зүгээр суусангүй. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Д.Гэрэл нэр бүхий 11 албан тушаалтнуудтайгаа нийлж түүнийг тагнаж чагнасан гэх асуудлаар хууль хяналтынханд өгч шалгуулж байгаа. Мөн суудлаас нь буулгасан. Өнгөрөгч долоо хоногт Д.Гэрэлтэй “дайн” зарлаж, энэ “дайн” “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Тэрээр энэ тухай “ТЕГ-ын дарга Эрдэнэтийн 49 хувийн процесс явж байх үед надад удаа дараа шаардлага тавьдаг байсан. Тэр шаардлагыг хуулиараа ч тэр би биелүүлэх боломжгүй байсан. Үүнээс болоод хоёр, гурван удаа зөрчилдөх тохиолдол гарсан. Намайг тагнаж чагнах ажиллагаанд оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг би гаргаж өгсөн” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан.

Өөрөөр хэлбэл түүний хэлснээр Тагнуулын байгууллагын дарга шантааж хийн бизнесээ өргөжүүлдэг, эхнэрийнхээ эрхэлдэг бизнесээр “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийдэг байсан болж таарах нь.

ЗГЭХГ-ын даргын өчиг энэ. Чухам үүнээс үүдэж ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй дайтах шалтгана эхэлж л дээ. Харин У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагчаас яагаад буулгах болов гэдэг асуулт үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бүгд л хулгайчууд их бага нь хайшаа юм . олон хүн цаазалж байж арай багасна.

Эрик
Эрик

Энэ Оюун-Эрдэнэ их ноотой нөхөр юм аа. Чагнахаас ч өөр аргагүй юм байна

Зочин
Зочин
Reply to  Эрик

Оюунэрдэнэ Монголыг самрана. маш аюултай корона вирус

Erdenesuren
Erdenesuren

Оюун-Эрдэнэд Хүүк нь итгэхгүй байх нь зөв л дөө нөгөөх нь дандаа ар нуруунаас хутга шаадаг арга барилыг Жэнко ахынхаа хар медиа тархи угаалтыг хариуцдаг херо баатар гээд өөр шигээ бүдүүн ах Баатраасаа сурсан л даа

Зочин
Зочин

Ямар аймшигтай шуналтай Гэрэл вэ? Авгайнхаа нэрээр Эрдэнэт руу шахаа хийдэг?!

Social
Social
Reply to  Зочин

Unshsan buh yumamd buu itge

иргэн
иргэн

Үнэн элэг авмаар юмаа Оюунэрдэнэ. Гэрэлийн эхнэр гэж бараг эмгэн, бизнес хийх байтугай гэрээсээ ч бараг гардаггүйг ойр хавийн хөршүүд нь андахгүй. Тэгээд ч хулгайн бизнес хийх хүн чанартай ч хүн биш. Гэрэлээс зүгээр үхтлээ айчиж.

Зочин
Зочин

Лаларууд минэ лаларын амьдралаа больж улс эх орон ард түмний амьдралын төлөө ажил хийгээчээ чадахгүй бол зайлаачээ. Та нарын мөнгө эрх мэдлийн төлөө зодолдох зодоон штээ.Хий бүтээ түмний амьдралыг дээш нь татаачээ. Нас чинь гүйцэхгүй шүү ард түмэн мөнхөд бна шүү лаларуудаа.

иргэн
иргэн

ерөнхийлөгч эрдэнэт хотод ирээд 49 хувийнхнийг дэмжсэн үг хэлсэн шүийнхэн шүү.эрдэнэтийнхэн 49 хувийнхан ирэх гэнэ гэж ярьдаг нь үнэн болж байна.улсын их хурлаар шийдвэр гарч онцгой байдал тогтоож шоу хийж сонгуульд ялсан.одоо буцааж өгөх нь байна шүү.монголын төр цэвэршинэ гэдэг лөөлөө юм байна.төрд ажиллаж байгаа хүмүүс өсөж бойжсон уг гарвал нь адилхан юм шүү дээ.

Зочин
Зочин

Бадамсүрэн захиралыг сольсон дээрдээ. Өчнөөн олон залуу кадрууд чулуу өшиглөөд явж байхад . Хандлага сэтгэл шал өөр шүүдээ.

Амар
Амар

Тагнуулийн газар чинь тагнах сонсох эрхтэй биз дээ. Геббельс Оюунэрдэнийг шалгах сонсох нь зөвөө.

NAM
NAM

400 saya juulchintai Pop OyunErdene ih sandraad ehelj ah naraasaa yu nuuhaad bn. Tagnuul ajilaa hiih ni zow shuu.

Холбоотой мэдээ

Back to top button