Нийгмийн

БНСУ-д амьдардаг монгол залуус нэгнийгээ хөнөөжээ

Энэ сарын 21-ний өдөр Өмнөд Солонгосын Гангвон мужийн Дунгхэ хотод хүн амины хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, эл өдрийн 23:00 цагийн үед 48 настай “С” нь 22 настай “А” болон 38 настай “Б” нартай хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрсэн байна.

Тухайн үед иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир “С”-ийг амиа алдсаныг мэдэлгүй унтацгаасан байна. Ийнхүү өглөө нь түүнийг нас барсныг хамт амьдардаг монгол иргэн албаныханд мэдэгджээ.

Цагдаагийн мөрдөн байцаалтын үр дүнд хохирогч “С” нь хамт амьдардаг байсан “А” болон “Б”-д зээлдүүлсэн мөнгөө авахыг хүсэхэд нь тэд уурлаж, улмаар түүнийг зодож амийг нь хөнөөжээ. Цагдаагийн байгууллагаас “А”, “Б” нарыг энэ сарын 29-ний өдөр Прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дөрөв дэх монгол иргэнийг Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: www.yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button