УЛС ТӨР

ТӨСӨВ 2021: Нутаг нугын үзэл, “хүнгүй барилга”, агуулга бус хэлбэрт баригдсан дахин нэг жил

Намрын чуулган нээлтээ хийхийн урд өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Хамт Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд ч өргөн баригдсан юм.

Энэ жилийн хувьд коронавирус, УИХ-ын сонгууль хоёр давхцаж таарсан нь улсын эдийн засагт хүнд цохилт учруулсан. Дээрээс нь дараа жилүүдэд зарим бондуудын эргэн төлөлт хийгдэнэ гэхчлэн ирэх дарамтууд олон. Иймд 2021 оны төсвийг сайн хэмнэж, “бүсээ чангалж” батлах хэрэгтэйг эдийн засагчид сануулсаар байгаа юм. Онцлоход, ирэх жилийн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулна гэж Сангийн яам тооцоолжээ.

Өргөн баригдсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралт, “МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2021 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ  ТӨСӨЛ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ” хэсгээс онцлох санхүүжилтүүдийг салган дурдъя.

ЕРӨНХИЙЛӨГЧ: 1.06 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар ирэх оны төсөвт 1.066 тэрбум төгрөгийг зөвхөн “Тоног төхөөрөмж” гэсэн нэрийн дор төсөвлөжээ. Үүний санхүүжилт 100 хувь, нэг мөсөн хийгдэхээр тусгагдсан нь анхаарал татав. Ерөнхийлөгчийн ТГ үүнээс өөр нэг ч төсөл, үйл ажиллагаанд төсөв оруулж ирээгүй байна.

ЕРӨНХИЙ САЙД: Спортын салбарт 31 тэрбум төгрөг төсөвлөжээ

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, 2021 оны төсөвт дан спортын салбарын төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төсөвлөсөн байна. Тухайлбал 2010-2014 онуудад анх төсөвт суугдсан, барилгын ажил нь эхэлсэн, Улаанбаатар хот дахь 700-1000 хүний суудалтай таван спорт цогцолборт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөжээ. Түүнчлэн 2020 оны төсөвт суугдсан аймгуудын спорт заалын барилгуудын санхүүжилтийг гүйцээн шилжүүлэхээр тусгасан байна.

Харин ШИНЭЭР Увс аймгийн гурав, Ховд аймгийн хоёр, Дархан-Уул аймгийн хоёр, Хэнтий аймгийн нэг суманд спорт заал барих төслийг оруулж ирэн, 6.4 тэрбум төгрөгийг баталж, ирэх онд үүнийхээ 2.8 тэрбумын санхүүжилтийг олгохоор тусгажээ.

Мөн онцлоход, 8 тэрбумын өртөгтэй Өвлийн спортын ордоныг Дархан-Уул аймагт, 7.9 тэрбумын өртөгтэй Спортын ордоныг Архангай аймагт, 5 тэрбумын өртөгтэй Хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборыг Улаанбаатар хотод барих төслийг шинээр оруулжээ. Ирэх оны төсвөөс эдгээрийн 2.8 тэрбумын санхүүжилтийг олгох аж.

Дахин дурдахад, Ерөнхий сайд спортоос өөр салбарт төсөв оруулж ирээгүй байна. Ганцхан уг салбарт 147.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий үйл ажиллагааны 31.8 тэрбумын санхүүжилтийг 2021 оны төсөвт суулгажээ.

ЗГХЭГ-ИЙН ДАРГА: Зөвхөн Хэнтий аймагт 5.6 тэрбумаар дөрвөн төв барина

ЗГХЭГ-ийн даргын эрх мэдлийн хүрээнд хөдөө орон нутаг, аймаг сум, багуудын нутгийн удирдлагын ордон, ЗДТГ-ын барилга тэргүүтэй бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд нийт 23.1 тэрбум төгрөгийг төсөвлөгдсөн байна.

Эдгээрээс онцлоход 2020 оны төсөвт суугдаж, барилгын ажил нь эхэлсэн Хөвсгөл, Завхан, Баянхонгор тэргүүтэй есөн аймгийн 12 ЗДТГ-ын барилгын санхүүжилтэд 8.78 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Харин ирэх оны төсөвт ШИНЭЭР, зөвхөн Хэнтий аймгийн дөрвөн суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв барих 5.6 тэрбум төгрөг суулгаж, үүнийхээ тал хувийг санхүүжүүлэхээр болсон нь анхаарал татав. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтийнх.

БОАЖЯ: Хэнтийн маргаантай аялал жуулчлалын цогцолборуудад 3.4 тэрбумыг өгнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээнд 17.1 тэрбум төгрөгийг барилга, байгууламжийн ажилд төсөвлөжээ. Эдгээрээс онцлоход, өнгөрсөн оны төсөвт суугдаж, барилгын ажил нь эхэлсэн Хэнтий аймаг дахь гурван аялал жуулчлалын цогцолборт 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан байна.

Тодруулбал, “Их засаг-Шихихутаг” цогцолборт 250 сая, “Их хуралдай” цогцолборт 1.5 тэрбум, “Монголын нууц товчоо” цогцолборт 700 сая, “Шихихутаг нууц товчоо” цогцолборт 1 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ. Эдгээр аялал жуулчлалын цогцолборуудын бүтээн байгуулалтын явц иргэдийн дунд маргаан, шүүмжлэл аль алиныг нь дагуулсан.

Тус яам мөн Аварга нуурын зүүн бүрдийг сэргээх, Ганга нуур, Улз голын урсцыг нэмэгдүүлэх гэхчлэн ажилд 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

ХНХЯ: Зөвхөн Хан-Уул дүүрэгт 9 тэрбумаар хөгжлийн төвүүд барина

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тухайд өнгөрөгч онуудад барилгын ажил нь эхэлсэн спорт цогцолбор, хүүхдийн зуслангийн гал тогооны барилга гэхчлэн аахар шаахар ажлуудад  8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ирэх оны төсөвт суулгасан байх юм.

Түүнчлэн ШИНЭЭР оруулж ирсэн төсөл, үйл ажиллагаануудыг нь харвал, зөвхөн Хан-Уул дүүргийн 13 хороодод “Хүүхэд залуучууд, ахмадын хөгжлийн барилга” барих ба худалдан авахад 9 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөв баталж, ирэх онд үүнийхээ 4 тэрбумыг санхүүжүүлэхээр болж. Үүний дээр Дорноговь аймагт Хүүхдийн парк байгуулах, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудад Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга барих ажлуудыг шингээр тусгажээ.

БСШУЯ: Сэлэнгэ аймагт 1.2 тэрбумаар Хөдөө аж ахуй, биотехнологийн их сургууль барина

Боловсролын салбар гэхээр хүрэлцээ муутай сургууль, цэцэрлэгийн асуудал нэн тэргүүнд бодогддог нь гэм биш зан. Уг нь хэлбэр бус агуулгын хүрээнд бодлого шийдвэр гаргах нэн шаардлагатай болсон салбар бол боловсрол. Харин тус яамны оруулж ирсэн төсвийг харахад, Улаанбаатар хот, хөдөө орон нутгуудад 320-хон суудалтай сургууль, 100 ортой дотуур байрууд үйл олноор нь барих л төлөвлөгөө хийжээ.

Гялтайж харагдсан ганц зүйл нь Сэлэнгэ аймагт шинээр Хөдөө аж ахуй, биотехнологийн их сургууль барих төсөл санаачилж, үүнийхээ 1.2 тэрбумын санхүүжилтийг ирэх оны төсвөөс 100 хувь гаргуулахаар тооцсон байна.

Бусдаар ХНХЯ-ын адил, аймгуудад Багшийн хөгжлийн ордон, сургууль, цэцэрлэгүүдийн засвар, шинэчлэл, гадна талбайн тохижилт хийгээд спорт цогцолборууд барих ажилд 320-иод тэрбум төгрөг төсөвлөчихөж.

СЯ: Хөдөө орон нутгуудад Соёлын төвүүдийг барьж дуусгана

Шинээр байгуулагдсан Соёлын яам ямар төсөв оруулж ирэх нь анхаарлын төвд байв. Тэгвэл тус яам шинэ төсөл, үйл ажиллагаа санаачилж тусгахаас илүү урьд жилүүдийн төсөвт суулгагдсан ажлуудын үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлж дуусгах тал дээр анхаарсан байна. Тухайлбал 2011 онд орж ирсэн “Төв халх” дуулалт бүжгийн театрыг үргэлжлүүлэн барих, 2019-2020 онуудад орж ирсэн аймгуудын Соёлын төвийн барилгуудыг дуусгах гэхчлэн ажлуудыг тусгажээ.

Харин онцлоход, Луут хот, эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв байгуулах ажлыг шинээр тусгаж, 200 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн Архангай аймаг дахь Авга дугана, Өөлд Бээсийн хийд дэх соёлын өвийг сэргээн засварлахад 350 сая төгрөг төсөвлөжээ. Чингис хаан музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг бусад яамдын төсвөөс онцлон дурдах зүйл олдсонгүй. Урсгал зардлууд, хуучин барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд, нөгөө л олон барилга байгууламж, өргөтгөл, зам засварын ажлууд байсан тул тоймлолгүй үлдээв.
Дээрхээс харахад эрх баригчид нутаг нугын, “жалга довны” үзлээ тавиагүй байгаа нь харагдана. Ганцхан Хэнтий аймагт, эсвэл зөвхөн Хан-Уул дүүрэгт л хэд хэдээр нь барьж, байгуулах төлөвлөгөө оруулж ирсэн. Үүний дээр шинэчлэл өөрчлөлтөд уриалан дуудсан ямар ч төсөл тусгагдсангүй. Зөвхөн барилга, байгууламж, өргөтгөлүүдэд л мөнгө хаяжээ. Барилга бол хэлбэр болохоос агуулга биш юм. Бид 2021 оны төсвийг үргэлжлүүлэн задалж, онцлон тайлбарлаж хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
nasaa
nasaa
2020-10-10 16:39

40 surguulin sabluur mendee bayarhuu bien tamir sport bagsh zaldaa arhii uuj baigad 2 bandi zodoy alsan.
bas bultuush mendee bagshin naiz abdarntin gindangas irsen 5 humuus arhidag baigad bagsh bolortuya, saruulzaya, tsetsege arhini shiler tsohiy alsan. teegd amerik bisa-tai pasport hulgaid aldsan bolortuya gedeg.

nima
nima
2020-10-10 16:41

shobgor mendee ail uhad ailas magnitpon, tv geed baahanz uil hulgailsan karaged niiy baigad barigdsan.
temteruul bayarhuu arhi uuj baigad anhaa zodoy gablig hund gemtesen.

Зочин
Зочин
2020-10-10 16:43

sport bagsh mendee shorond abidag naiza duudad 40 surgulin gadaa 10 angiin 120 huuhdig hertsegi zodoy tamlasan hereg agrsin. nam darsans shde songuuli bolohnee duuregt muu geed. teghed mendee shuhed ugsun bol dahaid neg huuhdin ami ersdehgui bailaa.

Зочин
Зочин
2020-10-10 16:46

puz bien tamirin hubtsas deredmey omsono mende bagsh. hulgaich hun bin tamirin sport bagsh hiine mendee shig ajila medehgui.ardiin huuhded sport chi zagaagui ardiin huuhded chi algani amt uguhgui shdee. hariugaa abna. neg uda reket naku mende bayarhu chogloonnamjil 3 guuren ders zuusen geed bod doo teremjil guren deer tolgoig dosh harulad zuusen mendee omdondo baasan.

Зочин
Зочин
2020-10-10 17:22

donboo maiga geed sport bagsh baina baina 13 surguulid bas 40 surgulid enhee gedeg bagsh baina.

Зочин
Зочин
2020-10-10 17:24

hodooni bagsh hotod ireed yugaach medehgui balardahg yumaa.40 surguulid heden bulgan hobd aimgas bagsh irsen hicheel zahgui baiy baigal sarin suudl dun ged shuud 2 dung tabisan. ukraine yabah huubarig min hulgaily monhoo ugsun shdee.

Холбоотой мэдээ

Back to top button