ДЭЛХИЙ

“Робин Хүүд” хакерууд хулгайн мөнгөө бусдад хандивлаж байна

“The Darkside” хакер бүлэг сайн үйлсийн аяны байгууллагуудад мөнгө хандивлаж байна. Тэд “Dark web”-д оруулсан нийтлэлдээ хоёр буяны байгууллагад 10 мянган долларыг Биткойноор хандивласан баримт тавьжээ. Шинжээчдийн хэлж байгаагаар ямар нэгэн хакер бүлэг мөнгө хандивлаж байгаа анхны тохиолдол энэ гэнэ. Тэд зөвхөн том компаниуд руу дайралт хийдэг аж. Хэрэв дайралт амжилттай болбол компанийн мэдээллийн санд нэвтэрч орж, олзолдог бөгөөд барьцаа мөнгө төлсөн тохиолдолд дайралтаа зогсоодог гэж блог дээрээ нийтэлжээ.

Хакерууд “The Children International”, “The Water Project” гэх хоёр байгууллагад тус тус 10 мянган доллар хандивласан бөгөөд “The Children International”-н төлөөлөгч “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө, “Хэрвээ хандивын мөнгө хакеруудтай холбоотой бол бид хүлээж авахгүй” гэжээ. “ICT” нь Энэтхэг, Филлипин, Колумб, Экуадор, Гондурас, АНУ гэх мэт улсад буй гэр бүл, хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.  Харин “The Water Project” уг асуудал дээр хараахан үг хэлээгүй байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button