УЛС ТӨР

“Намайг нэр дэвшиж, ялсан гэж буруу ойлгоод байна”

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарын нүүр хуудастаа бичсэн бичвэрээс үүдэж түүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан гэх ойлголт үүссэн.

Яг тодруулбал А.Отгонбаатар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас нэр дэвшсэн үү гэдэг асуулт бий болов. Харин тэр нэр дэвшээгүй, харин 2020 оны УИХ-ын сонгуульд хүч үзсэн юм.

Тэр энэ талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Баян-Өндөр суманд 30 жил МАН ноёрхсон. Харин энэ жил өөрчлөлт хийж чадлаа. Энэ утгаар л пост бичсэн. Харин би орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй” гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button