УЛС ТӨР

ТӨСӨВ 2021: Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын аймагт хамгийн ӨНДӨР төсөв ХУВААРИЛАГДЖЭЭ

Шинээр бүрэлдсэн УИХ анхны ээлжит чуулганаараа 2021 оны төсвийг хэлэлцэн батлахаар зэхэж буй. Гэвч Сангийн яам, Монголбанкны боловсруулж буй төсөлд улс төрийн хамаарал хэт өндөр, дахиад л тойрог “усалсан” төсөв болсноороо шүүмжлэл дагуулж эхэлсэн.

Өнгөрсөн жил гэхэд л Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын тойрог болох Хэнтий, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын тойрог болох Увс аймгууд хамгийн их хөрөнгө оруулалтыг авч байсан.

Гэтэл ирэх оны төсөвт Хэнтий, Баянхонгор аймгийн төсөв бусад аймгуудаас хамаагүй их байна. Тодруулбал, төрийн гурван өндөрлөгийн өлгий нутаг болох хоёрхон аймагт төсөвлөсөн мөнгө нийт хөрөнгө оруулалтын 8% буюу 250 тэрбумыг эзэлжээ.

Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймагт 125,8 тэрбум, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын нутаг Баянхонгор аймагт 124,5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.

Хэнтий, Баянхонгорт аймагт өндөр төсөв тусгагдсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн жилийнхээ ажлыг үргэлжлүүлээд санхүүжүүлээд явж байгаа. Тухайн салбараасаа шалтгаалаад орон нутагт хийх ажлууд нь онцлогтой байдаг. Баянхонгорын төсөв яагаад нэмэгдээд хамгийн их хөрөнгө оруулалттай аймгийн нэг болоод ороод ирснийг сайн мэдэхгүй. Авто замууд ашиглалтад орж байгаа. Түүний санхүүжилтийг оруулаад тооцчихдог л юм байна лээ. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга гээд дарга нарын тойрогт хөрөнгө оруулалт, төсөв мөнгө их тавигдсан зүйл байхгүй” гэх хариултыг хэвлэлд өгсөн байдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. neg jild neg aimagtaa sain hurungu oruulalt hj uud n tataad daragin jiluuded busad aimguudad hiih heregtei shdee, jil bolgon joohon joohon hurungu oruulalt hiine ter n yu ch bolohku 2iin hoorond ym boldog bishdee

  2. Энэ зандан нөхөр өмнө нь ану-д явж байгаад аваарт орж операци хийлгэж т#### тархитай үлдсэн гэсэн хур#### удирдаж байхын хараарай нүдээ байнга аниад хөлс нь гоожоод их хэцүү харагдах юм .энэ хүнийг заав#### ийм ажил хийлгэх хэрэг байна уу таминаа. Бас ҮАЗ-ийн гишүүн тул ача######## даахгүй т####даа байна. Нөгөө хоёр нь уураг уугаад гүйгээд попроод байхад ханг####ттай.

  3. Хэнтий аймаг түүхэн аял#### жуулчл####ын бүс нутаг болох хөгжих эхлэл тавигдсан дандаа уул уурхайгаас төсвөө бүрдүүлэж байхаа аймгуудынхаа давуу т####ыг олж хараад тэр т####аар нь хөгжүүлэх хэрэгтэй…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button