Нийгмийн

Зүүнбаянгийн өртөөнд ачааны вагон шатаж, нэг хүн нас баржээ

Өчигдөр 16:25 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн өртөө үе угсрах баазын нэгдүгээр зам дээр ачааны зориулалттай битүү вагон шатжээ. Тухайн галд засварын машинт станцын ажилтан Дундговь аймгийн харьяат 35 настай эрэгтэй өртөж нас барсан байна.

Уг галыг Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах албаны алба хаагчид, Сайншанд өртөө Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд 1:31 цаг ажиллаж унтраажээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. ХААСАЙГҮЙ , ДЭЭР ДОРГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙ ДЭГ ЖУРАМГҮЙ БОЛСОНООС БОЛЖ ЭНД ТЭНДГҮЙ АВААР ОСОЛ ГАРДАГ БОЛЛОО. БАЙС ГЭЭД Л ШАТАХУУН АЧИЖ ЯВАА МАШИН ТОРМОСГҮЙ БОЛООД ОНХОЛДООД БААХАН БЕНЗИН АСГАРЧ БАЙГАЛЬ БОХИРДУУЛНА,ХҮНИЙ АМЬ, ЭД ХӨРӨГӨНИЙ ХОХИРОЛ АВЧ ИРНЭ. ЭНЭ ЗҮГЭЭРҮҮ. БОЛЖ Л БАЙНА УУ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button