Нийгмийн

Зэсийн ханш 10 мянган доллар давлаа

Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 1.3 хувиар өссөнөөр 10008 ам.доллар хүрч, 2011 оноос хойш анх удаа 10 мянган ам.доллар давжээ.

БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж буй аж. Нийлүүлэлт талаас харвал Перуд уурхайн ажиллах хүчний хомсдол үүссэнээр зэсийн гарц нь буурчээ. Харин зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын гарц аажмаар нэмэгдсэн байна.

Зэсийн ханшийн өсөлтийг даган хөнгөн цагаан, төмрийн хүдэр зэрэг түүхий эдүүдийн үнэ огцом өсөөд байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-05-01 12:24

энэ боломжийг ашиглаад хэдэн төгрөг авдрандаа хийж аюаад суухаа сангийн сайд эрх биш мэдэж байгаа байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button