С.Жавхлан амрахаар шийдэж, тоглолтоо хойшлуулжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан энэ сарын 16, 17-нд “Монголоороо байгаасай” тоглолтоо Бөхийн өргөөнд хийсэн. Үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 21,23-нд дахин тоглосон. Тоглолтын тасалбар дуусаж, үзэх хүсэлт ирсээр байна хэмээн энэ сарын 25-нд дахин нэг удаа тоглохоор болсон.
Гэсэн ч тоглолтоо хойшлуулж, арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд хийхээр болжээ.
Тэрээр энэ талаар гавьяат өөрийн цахим хуудаснаа “За ах дүүсээ тасалбарын хэрэгцээ дэндүү их байна. Жавхлангийн чинь чадвар дэндүү ядарсан байдалтай байна. Чин үнэнээ хэлэх шиг сайхан зүйл байхгүй. Миний хувьд үзэгч түмнээ хуурдаггүй, үнэнээрээ дуулдаг хүний хувьд, мөн улс төрд чиг үнэнээ хэлдэг, басхүү уул усандаа чин үнэнээрээ залбирдаг, улс түмэндээ чин үнэнээ дуулдаг хүний хувьд дэндүү их хүмүүсийн хүсэлт байгаа болохоор багталцаж шингэлцэхгүйнэ ах дүүсээ. Иймийн учир хүү нь та бүхэндээ дахин нүүгээд очихоор боллоо. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Эзэн их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр Яармагийн мэлхий ордонд очихоор боллоо. Жаахан амармаар байна. 25-ны өдрөө хойшлууллаа шүү манайхаан өршөөгөөрэй...” гэсэн байв.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг л ӨНДӨР ХААН шигээ харагдаж байна