ДЭЛХИЙ

Филадельфид болж буй бослогын улмаас 200 гаруй хүн баривчлагджээ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт (2020.10.26) мэсээр зэвсэглэсэн этгээдийг цагдаа нар буудсаны дараа бослого гарсан юм. Албаны хүмүүсийн хэлснээр тухайн этгээд цагдаа нарын “зэвсгээ хая” гэсэн тушаалыг биелүүлээгүй учир  10 удаа буудуулжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан байна.

Пүрэв гарагийн (2020.10.29) байдлаар босогчид 200 орчим дэлгүүр хоршоог дээрэмдэж, бослого үйлдсэн 200 гаруй хүн баривчлагдсан аж. Цагдаагийн ажилчид машиндаа бага хэмжээний тэсрэх бодис тээвэрлэж явж байсан этгээдүүдийг баривчилжээ. Бага хэмжээтэй тэсрэх бодис ашиглаж ATM дээрэмдсэн гэмт хэрэг энэ жил нэмэгдэж байгаа гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн дотор ийм есөн хэрэг гарчээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button