Сурвалжилга, НийтлэлУРЛАГ

“Дүүриймаа”, “Дөмөн”-гөөр дөрөө харшуулан, шуранхайлсан дуучин

Хэд хоногийн өмнө цахим ертөнцөөс “Ардын дуу” гэж хайж үзэв ээ. Ихээхэн ерөнхий утгаар, хэн нэгний нэрийг онцлолгүйгээр тэгж хайхад нэгэн дуучны тухай мэдээлэл, уран бүтээл нь компьютерын дэлгэц дүүрэн гарч ирэв. Ардын дуундаа хайртай, дуртай монгол түмэн хэний тухай бичиж буйг гадарласан нь гарцаагүй.

Орчин цагийн Ардын дууны өнгийг тодорхойлж, олны сонорыг мялааж яваа Болдбаатарын Алтанжаргал багадаа малын бэлчээрт, уулсынхаа дунд уянгалуулан дуулж, хүлгийн нуруун дээр гийнгоо хадаан өсчээ. Түүний өвөө нь улсын алдарт уяач, улсын наадамд нэгдлийн адуунаас хамгийн анх даага айрагдуулсан Г.Батжаргал, эмээ нь улсын аварга саальчин, аймгийн хоёр удаагийн аварга Д.Тантан. Өвөө, эмээ нь “Миний хүү сайхан гийнгоолдог шүү” гэхэд нь урамшин, Төв аймгаасаа мэндэлсэн, Зууны манлай эстрадын дуучин Ц.Төмөр агсантай ойр дотно өссөн нь түүнийг дуучин болоход их нөлөөлсөн гэнэ.

НАЙМДУГААР АНГИАС НЬ ТОДОРСОН АВЬЯАС

Зав л гарвал Ц.Төмөр агсан дээр очоод “Гоолингоо”-г аялаач гээд л чих тавин, шимтэн сонсдог байж. “Зүүд ээ...” гээд л эхлүүлэн дуулдаг байсан нь Б.Алтанжаргалын санаанаас ер гардаггүй гэнэ. Үеийнхэн нь рок поп, хип хоп, эстрадын дуу сонсон, рэп бүжиг сонирхож байхад түүнийх тэс өөр. Дээл өмсөн, хаа явсан газраа Ардын дуу аялж явдаг байсан гэнэ. Ардын дуу дуулах, сонсохоос илүү жаргал түүнд үгүй байж. Бага ангийн багш Хишигбаяр нь “Хөөрхөн халиун”-ыг Б.Алтанжаргалд зааж өгчээ.

Тэрбээр наймдугаар ангид сурч байхдаа Гавьяат жүжигчин Б.Лхамжавын нэрэмжит уралдаанд Баян бараатын “Дөмөн” хэмээн халх даяар түгсэн боржигон уртын дуугаар оролцжээ. Тус уралдаанд байр эзлэхдээ Ц.Дэлгэр багштайгаа танилцан, СУИС-д уригджээ. Б.Алтанжаргал ингэж Ардын дуутай, урлагийн салбартай амьдралаа холбосон түүхтэй.

“ASIAN SHOP”-ЫН ГИШҮҮН Б.АЛТАНЖАРГАЛ

СУИС-д сурч байхдаа хэсэг нөхдийн хамт нэгэн хамтлаг байгуулсан нь “Asian shop”. Тус хамтлагт багагүй хугацаанд дуулаад байхад Ц.Дэлгэр багш нь “Уртын дуучин болох гэж байж поп хамтлагт дууллаа” гэж зэмлэжээ. Улмаар уртын дуугаар дагнан дуулахаар сэтгэл шулуудав. СУИС-ийг 2006 онд уртын дуучин мэргэжлээр дуучин Д.Отгонжаргал, Д.Жавхаасайхан нарын хамт төгссөн ч мэргэжлээрээ шууд ажиллаагүй.

ЦИРКЧИН Б.АЛТАНЖАРГАЛ

Циркчин Б.Алтанжаргал

Дунд сургуульд байхаасаа морин тойруулгад хичээллэсэн Б.Алтанжаргал их сургууль төгссөн хавраа Тайвань руу явж, циркчин болжээ. Морьтойгоо хэрхэн ойлголцох, үзүүлбэрээ хөгжмөөр хэрхэн хоршуулах зэрэгт багаас адуу малтай ойр өссөн, СУИС-ийг төгссөн нь ихээхэн нэмэр болжээ. Өөр, өөр газар очин, циркийн шоунд оролцох бүртээ өвөрмөц үзүүлбэр үзүүлэхийг, түүнийгээ шинэ дуу, хөгжим дээр туршихыг хичээдэг байсан гэнэ. Түүний амьдрал үргэлж дардан байгаагүй. Тайваньд циркчинээр гурван жил ажиллаад байхад нь ээжийнх нь бие тэнхээрхжээ. Улмаар ээжийгээ асрахын тулд 2008 онд эх орондоо ирэв.

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР Б.АЛТАНЖАРГАЛ

Б.Алтанжаргалыг эх орондоо буцаж ирэхэд тэднийх Багануурт нүүгээд очсон байв. Ээжийгээ асарч тойглох хугацаанд урлагаасаа, циркээсээ хөндийрчээ. Улмаар амьдрахын эрхэнд Багануурын уурхайд харуулаар ажилд оров. Дараа нь жолоочоор, түүгээр ч үл барам Монголд ганцхан байдаг экскаваторын оператораар ажиллажээ. “Багануур” компанид 10 жил ажиллах хугацаанд үргэлж л уртын дуугаа боддог, уран бүтээл хиймээр санагддаг байж. Амьдралын бүхий л цаг үед түүний дуулахыг, уран бүтээлээ туурьвихыг дэмжсээр ирсэн хүмүүс бол эхнэр, эмээ хоёр нь. Эхнэр гэснээс нээрэн Б.Алтанжаргал ханьтайгаа анх танилцахдаа дуучин гэдгээ нуусан гэнэ лээ. Нэг удаа машинд цуг явж байхдаа сахилгагүйтээд солгой хоолойгоор нэг дуу дагаж дуулсан юм билээ. Тэгэхэд хань нь “Чи дуунд ийм дуртай юм уу” гэж явж байснаа тэвчихээ байгаад “Ер нь дуулаад хэрэггүй юм байна” гэж хүртэл зөвлөж. Сар гаруйн дараа дуучин нөхөртэйгөө мэдсэн гэдэг.

Түүнийг урлагийн салбарт эргүүлэн авч ирсэн, хамгийн их хөөцөлдсөн, ятгасан хүн бол ангийнх найз, СТА Д.Жавхаасайхан. Орчин цагийн Монголын дууны урлагт Б.Алтанжаргалын өөрийгөө дархлан таниулсан эхний бүтээл нь “Дүүриймаа”. Аялгуу тансаг ардын дуунуудаа цээл тунгалаг хоолойгоороо уянгалуулан дуулж, Монгол түмнийхээ сэтгэлийг хөвсөлзүүлэн хүндлэлийг нь хүлээж яваа Б.Алтанжаргалын анхны тоглолт нь “Дөмөн хонгор аялгуу”. Тоглолтынх нь нэрийг нутгийнх нь хүндэт ах, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн агсан хайрласан гэдэг.  

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД “МОНГОЛ НАЙР” ТӨСЛИЙГ САНААЧИЛЖЭЭ

Уран бүтээлээ улам чанаржуулах, төвлөрөхийн тулд жил гаруйн өмнө ажлаасаа гарсан Б.Алтанжаргалын гол зорилго уртын дуу, ардын дуугаа дэлхийд таниулах, 50-100 жилийн настай уран бүтээл гаргах. Мөн нүүдлийн цирк шиг язгуур урлагийн шоутай болох. Үүндээ хүрэхийн тулд продюсер Н.Сайханбаяртай хамтран “Монгол найр” төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь, цар тахлын улмаас төслийнх нь явц жаахан цалгардсан тал бий гэнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд санаачилсан “Монгол найр” төсөл амжилттай хэрэгжвэл гурван жилийн дараа гэхэд уртын болон  ардын дуу монгол туургатан даяар, цаашлаад дэлхий даяар шуранхайлах гэнэ.

ТЭР ЛИНКИН ПАРКИЙН ДУУНД ДУРТАЙ

Түүний сонсох дуртай дуучин нь Линкин Парк. Холын замд явахдаа, хотын түгжрээн дунд ч түүний дууг үргэлж сонсдог. Хэдэн удаа ч сонссон ер уйддаггүй гэнэ.

Б.Алтанжаргал ойрын өдрүүдэд тун ч завгүй явна. Учир нь тэрбээр энэ сарын 12-13-нд ардын дууны “Тэнгэрийн салхи” тоглолтоо хийхээр төлөвлөн, бэлтгэлээ хангаж сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-09 18:38

Бадамсүрэнтэй холбоотой хэрэг бол удирдаж байгаа үйлдвэрийнхээ хөрөнгийг буруу зүйлд зарцуулсан гэх щүүхийн шийдэх асууд�##� . Эрдэнэбилэгтэй холбоотой асууд�##� бол улс эх орныхоо оршин тогтнох ЭЗ-- ийн гол тулгуурыг мэрж идсэн хэрэг тул УИХ , ЗГ---тай холбоотой асууд�##� .

Лхагва
Лхагва
2023-07-18 00:02
Reply to  зочин

Юун д�##�ий юм бичдийн..кк

Лхагва
Лхагва
2023-07-18 00:01

Ардын дууг дуулахаар төрсөн хүн. Урлагын түүхэнд мөнхөрөх авьяастан

Холбоотой мэдээ

Back to top button