НИЙГЭМ

ИРГЭДИЙН АНХААРАЛД: Халдвар тээгчийн тоглолт үзсэн огноо, суудлын дугаар

Нэгэн коронавирусийн халдвар тээгч нь тусгаарлагдахаасаа өмнө “Эмоци” продакшны тоглолт үзсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус продакшны зүгээс нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Үүнд, халдвар тээгчийн тоглолт үзсэн огноо, суудлын эгнээ дугаарыг ил болгожээ. Тус өдөр цагт, тус суудлын эгнээ, дугаарын ойролцоо сууж тоглолт үзсэн хүмүүсийг яаралтай холбогдохыг уриалжээ.

Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын,

  • 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
  • 16 дугаар эгнээний 35-44,
  • 15 дугаар эгнээний 36-46,
  • 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд суусан хүмүүст анхааруулж байна.

ЭМЯ-ны 119 дугаарт утас болон “Эмоци” продакшны Фэйсбүүк хаяг, 88611070 утсаар хандах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button