Селена Гомес, Жимми Батлер нар үерхэж байна уу

Сошиал медиа дээр Miami Heat багийн тоглогч Жимми Батлер дуучин Селена Гоместэй болзож байгаа гэсэн цуурхал тараад байсан билээ.
Тэгвэл “Elle”-д нэгэн эх сурвалжаас уг яриаг батлан, үнэндээ тэд хэд хэдэн удаа болзсон гэдгийг мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр бол тэд яг ч үерхээгүй бөгөөд Селена “Жиммитэй хэд хэдэн болзоонд явсан, түүнийг гайхалтай залуу гэж боддог” хэмээжээ.
“Селена Нью-Йоркд байх үед тэд хэд хэдэн удаа уулзсан. Жимми түүнийг оройн хоолонд урьж хамтдаа цагийг сайхан өнгөрөөсөн. Селена харилцаагаа цаашид үргэлжлүүхэд бэлэн байгаа ч яг үерхэх хэмжээнд хүрээгүй байгаа” хэмээн эх сурвалж нэмж хэлсэн байна.
Тэр хоёрыг болздог гэх цуурхал өнгөрсөн сарын дунд үеэр “Deuxmoi”-д гарсан бөгөөд тэдэнд мэдээлсэн эх сурвалжаар бол Селена, Жиммитэй Нью-Йорк хотын East Village дахь “Lucien” ресторанд хамт байжээ. Бас өөр нэгэн сурвалж тэд хамтдаа Нью-Йоркын Бронксвиллд явж байсан хэмээн мэдээлсэн аж.
Гомес өнгөрсөн хоёр долоо хоногийн турш “Only Murders” цувралд тоглохоор Нью-Йорк хотод байсан юм. Энэ завшааныг NBA од Жимми ашигласан бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Har negrees erliiz hvvhedtei boloh ge yu