ДЭЛХИЙ

27 жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлийг умайнд суулгаснаар Тина охин төржээ

1992 онд хөлдөөсөн үр хөврөлийг энэ жилийн эхэнд Тина Гибсон гэх эмэгтэйн умайнд суулгасан юм. Одоо Тина эрүүл охин төрүүлж Молли Гибсон гэдэг нэр өгчээ.

АНУ-ын Теннеси мужийн Ноксвиль хотод үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний Үр Хөврөл Хандивлах Төв”-ийн тусламжтай Тина өмнө нь Эмма гэх охиноо төрүүлж байсан юм. Эмма охины хөврөлийг 24 жилийн турш хөлдөөн хадгалж байсан бөгөөд тэр хамгийн удаан хөлдөөсөн хөврөлөөс төрсөн хүүхэд болж рекорд тогтоосон юм. Харин одоо Эммагийн дүү Молли энэ рекордыг шинээр тогтоосон аж.

Гибсоны гэр бүл Эммаг 2017 оны арван нэгдүгээр сард өлгийдөн авж байсан бөгөөд Молли охин өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр мэндэлсэн юм.

Тина гибсон Эммагийн хөврөлийг хөлдөөж байх үед нэг настай байжээ.

Тус төвийн лабораторийн үр хөврөл судлаач Карол Соммерфелт “Энэ явдал энэ олон жил үр хөврөлийг хадгалахад ашигласан технологийн чадлыг харууллаа” хэмээжээ.

Хандивлагдсан хөврөлийн 75 хувь зөөвөрлөж, хөлдөөх процессыг давж гардаг. Харин хөврөл суулгах ажилбарын 25-аас 30 хувь нь амжилттай болдог аж.

Эх сурвалж: CNN

Б.Буяндорж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button