Г.Занданшатар: Шилэн хаалт уг нь сайн жишиг байсан
Өчигдрийн байдлаар УИХ-ын чуулганы танхимд гишүүд тус бүрийн суудалд тунгалаг хаалтууд байршуулсан байв. Энэ нь олон нийтийн сүлжээнд хэлэлцэгдэж, “Иргэд нь шинжилгээ өгөх гээд шахцалдаж зогсоход гишүүд тус тусдаа шилэн хоргонд суух нь” гэдэг шүүмжлэл хүлээсэн.
Тэгвэл өнөөдөр өнөөх тунгалаг хаалтууд буцаан авагдаж, Төрийн ордны коридорт хураагджээ. Ихэнх гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд цахимаар оролцож байна. Тус тунгалаг хаалтын нэг бүрийн үнэ 180 мянган төгрөг, нийт 150 сая төгрөгийн өртөгтэй гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Шилэн хаалт уг нь сайн жишиг байсан. Бусад орнуудын парламент яаж хуралдаж байгааг судалж байж хийсэн ажил. Зарим хүмүүс шүүмжлэнгүүт аваад хаячих юм. Халдвар тархвал яах вэ. Хүмүүс нь эргэж хараасай” гэлээ.
Г.САНСАРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чи чаддаг юм бол нийтийн тээврийн автобуснуудад наад шилэн хаалтаа тавиулчих.Тэнд чинь жинхэнэ утгаараа хэрэгтэй.
Хүнээс үг сонсч сураагүй, ажил хийгээд алдаа оноо гаргаад амьдралд нухлуулаагүй, өчүүрхэн жаахан нэр хүнддээ үхтлээ хайртай, бэртэгчин юмнуудын байж байгааг хар даа, яадаг юм, сошиал энэ тэрээр жаахан муулаа л биз, нүдүүлээ л биз, нэгэнт хийсэн юмаа хэрэглэхгүй, тайлбар хийчих зориггүй арчаагүй юмнууд байх юм даа
Уул нь болох л юм. 2 хүний дунд 2 хаалт хийлгүй нэг хаалт хийж болохгүй байсан юм боловуу гэж бодогдсоншүү.
Элэг хөштөл инээлгэчих юмаа. Үнэхээр ийм улс төр гэж Монголд минь л байх юм. Эх орны нэрийг ч гутаачих юмаа. Тамирчид, дуучид, шатарчид ... гэх мэт хүмүүс Монголоо Дэлхийн тавцанд Цууриатуулах юм. Гэтэл улс тар гээч авилгал албан тушаалын "алим", ашиг хонжоонд суурилсан АЛБИН Чөтгөр, улс төрчид гэж "барин тавин" ухаантай, тэг гэчихээд боль гэдэг, за гэчихээд үгүй гэдэг үнэхээр ичмээр боловсрол мэдлэг дутмаг, юж хийхээ ойлгож мэдэрдэггүй нөхдүүд Эх орноо гутаах юмаа. Одоо шилэн хаалтны мөнгийг хэн төлөх вэ, Занданшатар аа? Хийхээсээ өмнө хэлэлцүүлэхэд яасийн? Та нар өөрсдийгөө л бодоод байх юм. Гэртээ байж хаалтаар яах юм? Түүний оронд нөгөө ТББ-аар "бултуулдаг" 250 сая төгрөгөө гишүүн бүр 60%-ийг нь ЯГ ОДОО АРД ИРГЭДДЭЭ ХАНДИВЛАХ УРИАЛГА ГАРГА Л ДАА

Өөрсдиинхөө өчүүхэн амиа яасн их бөөциилнө вэ? Энэ хэцүү үед хаанаасаа гаргаад ирдэг их мөнгө вэ? ард түмэн тэгээд ямарч хаалтгүй шахцалдаад явж бх ёстой юму. Та нар шг муусайн бэртэгчин юмнуудад халдвар нь халдаасай. пда...