НИЙГЭМ

Дүүргийн шүүхүүдийн шүүгч, ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллах орчноо ариутгаж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавьж байна.  

Тухайлбал коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг амны хаалт зүүхийг анхааруулж, маскгүй иргэдийг маскаар ханган, биеийн халууныг тогтмол үзэж, нэвтрүүлж байгаа аж.

Түүнчлэн өнөөдөр мэргэжлийн байгууллагатай хамтран нийт шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж, PCR түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээнд хамрагдсан нийт шүүгч, ажилтнуудын хариу сөрөг гарчээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button