НИЙГЭМ
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирус илэрчээ

Монгол Улсад коронавирусийн тохиолдол өнөөдрийн байдлаар 842 болоод байгаа билээ.
Халдвар авсан тохиолдлын тоо дөнгөж сая нэгээр нэмэгджээ.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирус илэрчээ. Тухайн эмчээс PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна.
Одоогоор ойрын хавьтлуудыг нь тусгаарлан, шинжилгээ авч байгаа гэнэ.
Г.ЖАРГАЛ