ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ-өө "голж”, ЦТЭ-д найдсан сайдын оновчгүй ШИЙДВЭР

Өнөөдрийн байдлаар манай улсад эмнэлгийн байгууллагын 50-иад ажилтан коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Тодруулбал ХӨСҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилчид.

Эдгээр ажилчдаас хамгийн анх халдвар авсан нь ХӨСҮТ-ийн ажилчид. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм алдсанаас биш, Сэлэнгэ аймгаас туршлага судлахаар ирсэн хүмүүсийг шинжилгээ авахгүйгээр оруулж ажиллуулснаас болж халдвар авсан талаар эх сурвалж мэдээлснийг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Ингэж алдаа гаргаагүйсэн бол өнгөрсөн жилээс хойш бараг жил гаран халдвар авалгүй тэсэлцсэн ХӨСҮТ-ийнхэн энэ амжилтаа хадгалж ч мэдэх байсан  биз. Учир нь тус эмнэлэг Монголдоо ганцхан халдварт өвчинтэй тэмцдэг, мэргэшсэн боловсон хүчинтэй, эмнэлгийн барилга нь ч зориулалтынх юм. Нэг өгүүлбэрээр бол ХӨСҮТ  коронавирусийг эмчлэх тал дээрээ гаршчихсан.

-ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГЭЭС САРЫН ДОТОР 10 ГАРУЙ АЖИЛЧИД ХАЛДВАР АВАВ-

Харин Монгол Улс дотооддоо халдвар алдаж эхэлсэн энэ нэг сар гаруйн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс болон бусад эмнэлгээс маш олон эмч, сувилагч, ажилчид халдвар авлаа. Түүн дотроо халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж буй Цэргийн төв эмнэлэг анхаарал татаж байна.

Нэг сарын дотор бараг арав гаруй эмч, ажилчид нь халдварлачихсан энэ эмнэлэгт цаашид ихэнх найдвараа тавих нь зөв эсэх нь эргэлзээтэй байна. Гурадугаар шатлалын жирийн нэг хүлээн авах эмнэлэг, дээрээс нь халдварт өвчтэй хүнтэй хэрхэн ажиллах талаар дадлага, туршлагагүй ажилчид “шинэковдож”, халдвар авцгааж буй нь бараг тодорхой.

-ХӨСҮТ-ИЙН ӨВЧТӨНҮҮД ӨӨР ЭМНЭЛЭГ РҮҮ ШИЛЖИХГҮЙ ХЭМЭЭН ӨРГӨДӨЛ ГАРГАЦГААЖЭЭ-

Гэтэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХӨСҮТ болохгүй байна, халдварын голомт боллоо” гэх шалтгаанаар ХӨСҮТ-д хэвтэж буй коронаиврусийн халдвартай бүх өвчтөнийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан. Харин үүнийг нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эсэргүүцэж, гэдийсэн байдалтай. Энэ хоёр хүний дунд өөр ямар нэг ашиг сонирхол, сандал суудлын болон хувийн таарамжгүй харилцаа байгаа гэх шуумууд байгаа хэдий ч өвчтөн шилжүүлэхгүй гэж гүрийж байгаа энэ асуудалд яалт ч үгүй Д.Нямхүү захирлын зөв.

Цар тахлын халдвартай хүмүүсийг гуравдугаар шатлалын жирийн эмнэлэг рүү шилжүүлж, зөөвөрлөнө гэж байж боломгүй зүйл гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Түүнчлэн өвчтэй хүмүүс ч ХӨСҮТ-дээ эмчлүүлнэ, шилжихгүй хэмээн өргөдөл гаргацгаасан байна. Учир нь тэнд халдвартай хэрнээ, давхар сүрьеэтэй, ХӨСҮТ-д эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэд олон байгаа гэх. Мэдээж тэд мэргэшсэн эмнэлэгтээ эмчлүүлэх нь найдвартай гэж үзэж буй.

-ХӨСҮТ-ЭЭ “ГОЛСОН” САЙДЫН ШИЙДВЭР ХЭР ОНОВЧТОЙ ВЭ-

Тиймээс Эрүүл  мэндийн сайд Т.Мөнхсайхан халдвартай хүмүүстэй ганцхан сар ажиллахдаа арваад ажилтан нь өвчилсөн Цэргийн төв эмнэлэгт итгэл хүлээлгэж, нэг жил халдвартай тэмцсэн ХӨСҮТ-өө голж” байгаа нь хэр оновчтой шийдвэр бол.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 11 хүртэл бид дотооддоо халдвар алдаагүй дэлхийн цөөхөн улсад тооцогдож, цар тахалтай амжилттай тэмцэж буйгаа дэлхий дахинд гайхуулж байв. Дэлхий даяар 80 гаруй сая хүн халдварласан энэ аймшигт цар тахлыг дотооддоо алдалгүй удаан тэссэний гавьяаг ХӨСҮТ-ийн эмч, ажилчид хүртэх эрхтэй билээ. Гэтэл халдвар хамгааллын дэглэм алдсан хэмээн эмч эмнэлгийн ажилтнууд руу бурууг чихэж байгаад харамсаж буйгаа тус эмнэлгийн ажилтнууд хэлж байсныг энд дурдъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амартүвшин
Амартүвшин
2020-12-30 08:17

БЗД-т 4 эмнэлэг коронагийн голомттой боллоо. Үүний хариуцлагыг ямар ч бодлогогүй, чадваргүй, худлаа цээжээ дэлдсэн сайд хүлээх ёстой. Нямхүү эмчийн шийдвэр зөв л байш дээ. Хүний үгийг авахад яадаг мангуу толгой вэ

Иргэн
Иргэн
2020-12-30 08:25

ХӨСҮТ ыг ариутгаж х�##�дваргүйжүүлэлт �##�ь эрт хийх ёстой байсан. Нямхүү элдэв шоу, хандивт анхаар�##� хандуулж хариуцлага �##�дсан үнэн

Иргэн
Иргэн
2020-12-30 10:21

Энэ хэцүү хүйтэн үед өвчтөн шилжүүлж эмнэлэг засна гэж юу гэсэн үг вэ? З�##�уу сайд арай л ажилын туршлага �##�гаа.ямарч цар тах�##�ын үёд голомтонд крантилна гэж сор болсон багш нар заадаг байлаа.�##�ь ч т�##�аараа х�##�дварын голомтонд ажилаж байгаа нямхүү эмч олон жил хөст аваад л явж байсан.том байгуулага удирдаж яваа хүнд �##�даа оноо байж л таараа.тэрийг дөвийлгөөд муулаад байх шаардлага �##�га.харин цар тах�##�ын хүрээг нэмээд байгаа з�##�уу сайдад арга хэмжээ авах хэрэгтэй.нямхүү эмчийг соливол улам толгой хөл нь мэдэгдэхгүй бужигнаж өвчлөл улам нэмэгдэж хүндхэн үе тулгарна шүү з�##�уу сайд байр савыг урин дулаан цагт нь засаж янз�##�ж болно

зочин
зочин
2020-12-30 11:43

сайдын зөв х�##�двартад түр ч гэсэн засвар үйлчилгээ хийх хэрэгтэй шоуны өвгөнийг сольж өөр з�##�уу хүн тавив�##� таарна

Зочин
Зочин
2020-12-30 11:51

Ажил хийж чадахгүй байна цүнх баригчидын гай дуусахгүй

зочин
зочин
2020-12-30 13:26

энэ нэлээн сумтай гар юм биш үү, уг нь эмч хүн гэсэн биз дээ

Иргэг
Иргэг
2020-12-30 14:15

Х�##�дварт тах�##� шүү дээ энэ з�##�уу санаатай тарааггаагүй. Ажил хийж байгаа хүмүүстээ саад битгий больцгоо. Хушуу нэмэхээс хуруу нэм гэдэгдээ. Бид энэ үед х�##�двараас сэргийлэх
арга хэмжээгээ сайн авцгаа.

Одгэрэл
Одгэрэл
2020-12-30 16:16

Хэлэх үг �##�гаа! Тэр Сэлэнгийн Эмч нарыг наад нөхөр чинь бас туша�##� гаргаж ХӨСҮТ- д авчирсан бн.Ажил бүхэн нь буруудсан хаашаа бүтэлгүй хүн бэ? Хүний Эрүүл мэндээр хэн луртай нь оёоод тоглоод байхгүй шүү! Мэгэжлийг бус гэгддэш Сарангэрэл энэ хүнээс илүү чамбай ажилласан шүү! Хамаг хүнээ хольж солиод.ажлаа хийж чадахгүй байж бас эвгүй хүн үү энэ хүн чинь!!

Нямхүү ч, Мөнхсайхан ч 2-уул буруутан
Нямхүү ч, Мөнхсайхан ч 2-уул буруутан
2020-12-30 17:06

13 жил ХӨСҮТ-н захир�##� хийсэн байж, эмч сувилагч ажилчдаа х�##�дварт өвчтэй хүнтэй 1 жорлон, уга�##�туур хэрэглүүлж ирсэн сэтгэлгүй хүн Нямхүү мөн үү мөн. Жорлон, уга�##�туурын тохижилт хийхэд тэрбум төгрөг орохгүй нь үнэн. Мөнхсайханд удирдлага зохион байгуул�##�т байхгүй, 22-н товчоон дээр хүн нас барсан нь Мөнхсайханы буруу. Үнэн үү үнэн. Сарангэрэл ажил хийсэнүү, үгүй хэвлэлээр л зүгээр гэж тархи угаасан юм байна

Eguur.mn bol hog
Eguur.mn bol hog
2020-12-31 01:34

Ийм юм бичиж ард иргэдээ т�##�цуулж ханд�##�т авах б�##�ай Eguur.mn bn da. Unen hudaliig ni ch medehgui baij.

Eguur.mn bol hogiin sait
Eguur.mn bol hogiin sait
2021-02-11 12:34

Nymkhvv zahiraliig ymar aimar zewvvn hvn gedgiig Ajilchid ni medne deee harin tanai sait nymhvvgiin yvuulgar bichsen baina tsergiin tov emneleg bol mundag ajilchidtai ym bnalee bi covid tusaad 15hnogbemchluled garsn daa vneheer setgeleesee emchilj bgaa ni l hvn bvrt medegddeg

Tsergiin tov emneleg mundag shv
Tsergiin tov emneleg mundag shv
2021-02-11 12:38

Ta nar dotor ni ajilaad vzchihsn ym shg yah gej neg talaa barij nogoog muulj bdagiin bee bi hevtd vneheer setgel hangaluun garsan tsergiin emneleg gedg utgaara dotroo durem juramaa yagshtal barimtaldag hariltsa handlaga chanar gd bvh zvil n mundag

Irgen
Irgen
2021-02-11 12:41

Tsergiin emnelegt haldwar hamgallin talaar nariin uchraa heleegvi baij turshlagagvitlee gehiin harin ch haldwart ene tal dr mergshsen yum baij haldwar awah yosgui shde

Зочин
Зочин
2021-02-11 14:23

Энэ ч дээ явуургүй нэгний захи�##�гат бичвэр байна дооооо... хоорондоо толхилцоод байсан хөсүт-нхэн одоо хөндөгдсөн эрх ашгаа хамга�##�ахаар нийлж ирээд өрөөл бусдыг дэвсэлж байх шивдээ...

Холбоотой мэдээ

Back to top button