УЛС ТӨР

Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудыг томиллоо. Тодруулбал, ҮХГ-ын даргаар Ханджавын Батжаргал, дэд даргаар Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг томилжээ. 

Х.Батжаргал нь санхүү, бизнесийн удирдлагаар мэргэжил эзэмшсэн бөгөөд  2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Харин Б.Булганчимэг нь олон улсын харилцаа, хөгжлийн бодлого судлаач мэргэжилтэй. 2017-2020 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын санд хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 2020 онд Обама сангийн Ази, Номхон далайн залуу манлайлагчаар шалгарсан байна.

Б.Дөлгөөн нь эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Тэрбээр 2019 оноос “Би Жи Би Пик” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button