ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Одоо 18:30 минутаас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
ЭМЯ-ны фэйсбүүкийн албан ёсны хаягнаас /пэйж / лайв хүрэх юм. Тэрбээр олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгнө. Мөн хөл хорионы үед Ковид-19-халдварын эсрэг хариу арга хэмжээний гол зорилго, үр дүнгийн талаар ярина.
ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэр 24 цагийн хугацаанд нийт 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээнд коронавирус илэрснийг мэдээлсэн. Тодруулбал тусгаарлалтад байсан хүмүүс болон гадуур эх сурвалж тодорхойгүй халдварууд гарч эхэлсэн талаар ярьсан юм. Тиймээс нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.