Ютүбер Логан Пол Крис Хемсворттой тулалдах уу

Ютүб од Логан Пол сонирхогчийн түвшинд боксоор хийчээллэх байсан бөгөөд өнгөрсөн жил ютүбер KSI-тай тулалдаад ялагдсан. Тэрбээр 50-0 рекордтой зодог тайлсан Флойд Мэйвэдертэй ирэх хоёрдугаар сарын 20-ны өдөр тулалдах юм. Флойд Мэйвэдер 2017 онд Конор МакГрегорыг нокаут хийсэн шиг зүйл болох болно хэмээн Полд анхааруулан байна.
Тэгвэл ютүб од маань Мэйдэдертэй тулалдсаныхаа дараа “Thor”-ын дүрийг бүтээсэн жүжигчин Крис Хемсворттой тулалдахыг хүсэж байгаа бололтой.
Логан Пол Твиттер хуудсан дээрээ Крис Хемсвортын боксын бээлийтэй бэлтгэл хийж буй бичлэгийг шейрлээд “Мэйвэдерийн дараа түүнтэй тулалдана” гэж жиргэжээ. Түүний жиргээг харсан зарим Твиттер хэрэглэгчид Полыг Крис Хемсвортод ялагдана хэмээсэн юм. Нэг хэрэглэгч “Залуу минь чи үхэхийг оролдоод байгаа юм уу?” хэмээжээ.
Өмнө нь Логан Полын дүү Жэйк Пол “NBA”-ийн тоглогч байсан Нэйт Робинсонтой тулаан хийж ялалт байгуулсныхаа дараа Конор МакГрегорт 50 сая доллар санал болгон рингэд дуудсан байдаг. Харамсалтайгаар МакГрегор уг саналыг хүлээн аваагүй юм.

Эх сурвалж: UNILAD
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.