Нийгмийн

ЗГ: Долдугаар сарын 1 хүртэл малын хөлийн татвараас чөлөөлнө

УИХ-аас Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан юм. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон уг хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Түүнчлэн “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн долдугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” хэмээн хуульчилсан.

Харин өчигдөр Засгийн газар хуралдаж, энэ оны долоодугаар сарын 01 хүртэл малын хөлийн татварыг 0 хувиар тогтоохоор болжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button