Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: Р.Дагва НИТХ-ын даргаас буухаасаа өмнө 34 сая төгрөгийг ЗОЧИД БУУДЛЫН төлбөрт өгчээ

Өдгөө МАН-ын бүлгийн ахлагчаар ажиллаж буй Р.Дагва өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын сүүлээр НИТХ-ын даргаас буусан. Оронд нь энэ албан тушаалд Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан томилогдсон билээ.

Тэгвэл Р.Дагвыг ажлаа өгөхөөс өмнөх цаг хугацаанд хамаарах шилэн дансны анхаарал татах баримт байна. Тодруулбал НИТХ-ын төсвөөс аравдугаар сар болон долдугаар сард гурван удаа, нийт 33 сая төгрөгийг зочид буудлын төлбөр нэрээр төлөгджээ.

Тухайлбал 2019 оны долдугаар сарын 5-нд болон 18-нд хоёр удаа “Туушин” зочид буудалд тус бүр 11.8 сая төгрөг төлсөн байна. Нийтдээ долдугаар сард зочид буудлын төлбөрт 23.6 сая төгрөг төлсөн болж байна.

Харин аравдугаар сарын 16-нд “Макс Ложинг” зочид буудалд 10.4 сая төгрөг төлжээ. Хоёр сарын дотор хийсэн энэ гурван удаагийн гүйлгээ нийт 34 сая төгрөгт хүрч байгаа юм. Эдгээр нь мэдээж зочид буудалд хийгдсэн хүлээн авалт, арга хэмжээний нийт зардал байж болох бөгөөд "Зочид буудлын төлбөрт” гэсэн тодотголоор нь онцолж байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс яаж хийгээд аль нэг агентлагийн даргаар очиж “Бялуу” хүртдэг бичигдээгүй хуультай. Жилийн 11 тэрбумын төсөвтэй НИТХ үүрэг чиглэлийн хувьд ч, мөнгөн зарлагын хувьд ч төдийлөн ёс зүйтэй, цэвэрхэн байгууллага биш билээ.

Бид үүний өмнө НИТХ-д МАН-аас сонгогдсон 34 төлөөлөгчийн 31 нь давхар агентлагийн дарга болцгоосон талаар бичиж байв. Энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-05 13:39

Байгууллагын хур�##� арга хэмжээний за�##�, тоног төхөөрөмжийн түрээс, нийт оролцогчдын өдрийн хоол, цайны зард�##� л биз

Зочин
Зочин
2021-01-05 13:42

Алимаа батбаярын тэжээвэр гөлөг

зочин
зочин
2021-01-05 15:45

ш�##�гах л хэрэгтэй

Балдан
Балдан
2021-01-05 16:21

Баахан хүүхэндцэн үү?

Монгол
Монгол
2021-01-05 16:48

Энэ нөхөр чинь хорио цээртэй үед юун зочид буудлын төлбөр төлсөн байх уу. Энд нэг хүн хураь цуглаан ч гэх шиг НАМ -ын ажил намдаа л үлдэнэ. Төсөв зард�##� тэндээс ч гарах ёстой гэтэл энэ одоо юу вэ. Ер рь энэ МАН -хан чинь сонгуулийн шоу хийж х�##�двар дэгдээсэн юм биш үү

Зочин
Зочин
2021-01-05 18:48

Uhehdee uher buu tavij l dee

Zochin
Zochin
2021-01-05 19:09

Ergen tuluul

Иргэн
Иргэн
2021-01-05 19:27

2019 онд гарсан зардлууд байна. Гадаадын зочин төлөөлөгч нар ирэхдээ бууд�##�д буухгүй өөр хаана буух билээдээ. Сансармаа сэтгүүлч мэдээллээ нягт�##�ж, бат�##�гаажуулж байж тавьж байгаарай.

Зочин
Зочин
2021-01-05 19:40

Гадаад зочдын төлбөр л биз. Жаахан сенсаци шантааж хийх л санаатай юм биздэ.

Unshigch
Unshigch
2021-01-05 21:09

Hurgan darga nar tomchuulaasaa iluu hulgaildag yum bishu tusviin mungu humslaad zevuun amitan ve

Unshigch
Unshigch
2021-01-05 21:14

Ene setguulch medeellee sain shalgaj baij taviach tuluulugchdiin tulbur tulsun bol bidend yamar hamaa baina humuusiig stressduuleh yum bichihee boli

Зочин
Зочин
2021-01-06 00:09

Харин тэр гэрээний төлбөр гээд баахан ТББ-уудруу хийсэн мөнгөнүүдийг ш�##�га

Зочин
Зочин
2021-01-06 12:19

Ene setguulch ni medeellee guitsed nyagtalj gargaj baumaar yum. Mergejliin, yos zuitei setguulch nar hovor bolj dee huuhii!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2021-01-07 09:59

Ene deed comment deer bichsen l bnashd. Turiin baiguullaga gadaad zochin huleej avsan zardal bololtoi. uuniig ni yamarch notolgoo, survaljilgagui shuud niitleed oruulj l bdag. Tegcheed bas survaljilga niitlel ntr gechjee haha. Tegsen door ni bichsen zarim setguulchteigee taarsan humuusiig ni haraad bgaarai haha. MoYa tsarailsan nuhduud ni coronatai uye ntr geed, medeellee ch zuv unshaad oilgoj chadahgui l hevteneshdee z##luul haha

Холбоотой мэдээ

Back to top button