НИЙГЭМ

ШУУРХАЙ: Л.Пүрэвбаатарын гэм буруутайг тогтоосон ч Өршөөлийн хуулиар хариуцлагаас ЧӨЛӨӨЛЛӨӨ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт/ зааснаар “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан“ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцлээ.Шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Мөн шүүгдэгч Л.Пүрэвбаатар нь 13.930.443 төгрөгийг хохирогч тал УБТЗ-ХХН-т нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг Монголын мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад олгуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-05 20:05

Авилгачдыг ингэж өршөөх байсан бол шүүхээр явж ажил төрөл, цаг хугацаа зарах хэрэг байна уу? Шүүх гэж байгаад ч яах юм. Дээд шүүхийн шинэ хууль шиг ийм шүүхийг өөрчлөх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-05 21:03

Ингэж шүүж , шүүгдэж тоглож болохгүй ээ

nnn
nnn
2021-01-05 23:36

shuuh shuuuh ... getel ih hyrliin batalsan huuliig hereglej bga. Tegheer ih hurliin novsh 76 gej ...... Uuursdduuuu ashigtai hyyli batalje HEN HEN BV

Холбоотой мэдээ

Back to top button