Нийгмийн

“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд очсон учраас Төв аймагт хязгаарлалт тогтоожээ

Нийслэл Улаанбаатар хотод Коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж гарал үүсэл, маршрут нь тогтоогдохгүй халдварын тохиолдол гадуур байгааг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна. Тодруулбал Ачтан эмнэлэгт шинэ голомт үүссэн бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд Төв аймгийн Жаргалант суманд очжээ.

Тиймээс тус суманд хоёр хоногийн хөл хорио тогтоожээ. Тухайн хүнээс түргэвчилсэн шинжилгээ авахад сөрөг гарчээ. Улмаар PCR шинжилгээ хийлгэж, аймгийн төв рүүгээ явуулжээ.

Улмаар Төв аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг яаралтай гаргажээ.

ҮҮНД: 1. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотруу явах, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хориглох.

2. 3 хоногийн хугацаанд Хүнс барааны татан авалт, болон бусад бараа материалын түгээлтийн зөвшөөрөл олгохгүй байх.

3 Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж иргэд үйлчлэх үйлчилгээнд онцгойлон анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх.

 4. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах, сум орон нутагт ард иргэдийг цочроосон мэдээ мэдээллийг гаргахгүй байж мэргэжлийн байгууллагаас өгч буй баттай эх сурвалжийн мэдээг зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлэх.

5. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд малчдад цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг яаралтай хүргэх.

6. Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ар гэрийн гачигдалтай иргэдийн хөдөлгөөнийг асуумж судалгаа, чиглэл маршрут, очих хаяг байршил зэргийг тодорхойлж авсны үндсэн дээр сумаас зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөх. Тус чиглэл очихоос өмнө сумын шалган нэвтрүүлэх цэгт ирсэн орох хөдөлгөөнд онцгойлон анхаарч асуумж судалгаа ялангуяа Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу, чиглэл маршрутыг тогтоосны үндсэн дээр нэвтрүүлэхийг үүрэг болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-06 17:41

УОК-н дарга нарыг огцоруулж шоронд хорь хариуцлагаа хүлээж айл бүрт хүнс хувиасаа өгөг. Та нарын б�##�гаар хүмүүс хэцүүдэж үхэж өлдөж үхээд �##�гаа болоод байна. Нэг их ш�##�дан гуя бардам ам дуугараад байсан одоо хуцаж ханаагүй байна уу. ЧИ БИТГИЙ ХУЦ А А уок.

Холбоотой мэдээ

Back to top button