ДЭЛХИЙ

Урд шөнө Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу хүч түрэн нэвтэрчээ

Урд шөнө АНУ-д одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч талынхан бослого, өдөөн хатгалга зохион байгуулж, Конгрессын ордон руу хүч түрэн нэвтэрчээ.

Өнөөдөр АНУ-ын Конгресс хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эцэслэн батлахаар байсан юм. Үүний өмнө сонгуульд Трампыг ялах ёстой байсан гэдэг байр суурийг илэрхийлж, олон тооны иргэд бослого гаргасан байна.

Дональд Трамп болон түүнийг дэмжигчдийн зүгээс сонгуулийн санал тоолох явцад булхай орсон гэж одоог хүртэл үзсээр, ялагдлыг үл хүлээн зөвшөөрч байгаа юм.

Конгрессын хуралдаан эхлэхийн өмнө Дональд Трамп ялагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дахин хэлсний дараа уг бослогот үйл ажиллагаа эхэлжээ.

АНУ-ын Дотоодын цэргүүд эмх журам сахиулах ажиллагаанд дайчлагдан оролцсон бөгөөд энэ үеэр нэг эмэгтэй амь алджээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены хувьд болж буй явдалд харамсаж байна, ардчилал аюулд оржээ хэмээжээ.

Бослогот үйл ажиллагаа явагдаж байх үеэр Трамп видео мэдэгдэл хийж, “Одоо гэртээ харьцгаах боллоо” гэж хэлжээ. Иргэдийн түрэмгий зан авир онцлохуйц байсан бөгөөд Конгрессын гишүүдийн хувийн өрөө рүү ч дур мэдэн нэвтэрч, албан ширээнд нь суусан гэрэл зургууд үлдсэн байна.

Цагдаагийн алба хаагчид уг үйл ажиллагааг нэн удалгүй таслан зогсоож, тараасан бөгөөд 20 орчим хүнийг саатуулаад байна. Одоо Конгрессын ордон эргээд хэвийн уур амьсгалдаа оржээ.

Трампыг жиргээнүүдээрээ дамжуулж босогчдыг өдөөн хатгадаг байж болох талтай гэж үзэж байна. Иймд Твиттер компани түүний сүүлийн жиргээнүүдийг устгажээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-07 12:17

Ш�##� хачин орчуулах юмаа. Энд аймаар байд�##�тай их удаж хорт хий цацаж, бууд�##�цаж байж 3 цагийн дараа босогчидыг дарсан. Жаахан бодит байдлыг ойлгомжтой тайлбарл�##�даа. Аймаар юм болсон байхад ямар ч сонин бараг л онцын сонин юм биш юм шиг бичсэн байх юм. Тэр �##�агдсан эмэгтэй дотоодыг хамга�##�ах цэрэг ирхээс урьд Capital Hill дайрч орохдоо буудуулаад эмнэлэгт нас барсан. Дотоодыг хамга�##�ах цэрэг 3 цагийн дараа ирсэн. Баримттай юм бичмээр юм.
Tweeter Трампын tweet-ийг устгахдаа худ�##� мэдээ, зан�##�хийлэх агуулгатай бичлээ гэж устгасан. Одоо 12 цаг tweet хийх эрхийг хассан байгаа. Энд ш�##� худлаа юм бичих юмаа. Tweeter бол private company учир улс төрд оролцохгүй.
Бүрэн сайн мэдээлэлтэй, зөв, баримттай, эх сурв�##�жийг багтаасан сэтгүүлчийн боловсролтой юм бичилдээ!

Зочин
Зочин
2021-01-07 12:23

Сансармаа-
CNN таны бичсэнээс ш�##� ондоо юм дамжуулсан. Линк байна уу? Хаанаас ийм худлаа хачин юм олж бичээд байнаа??? Бид энд live үзээд сууж байна.

Холбоотой мэдээ

Back to top button