Б.Пүрэвдорж: Баяр хүргэе, авлигачин коммунистуудаа ялаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Үүгээр Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар тогтоолыг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
“Авлига, албан тушаалын хэрэг удаан шалгагддаг. Цэцийн энэ дүгнэлтээр бол АТГ дээр байгаа хэргүүдийн 90 хувь нь байхгүй болно. 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэл хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй хэрэгтэн бидний дунд ял завшиж гарсан. Энэ гэмт хэргүүдийн үр дүнд 3.8 их наяд төгрөг төрд болон иргэдэд учирсан. Ийм будлиантай зүйлийг хийсэн.
Цэцийн шийдвэр гардгаараа гарна. Харин ийм шийдвэр гаргалаа гэж ардаас нь гоншгонохгүй шүү. Х.Нямбаатар үүнийг санаатай хийсэн. Баяр хүргэе, авлигачин коммунистуудаа ялаас чөлөөллөө, Монголын төр” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо хохирлыг нь төлүүлэх арга хэмжээ авна уу
Монголд төрсөн минь иим азгүй бх гждээ. Одоо тэгээд хаана шударга ёсыг хайж явах вэ? Авлиг�##� цэцэглэж л бдаг, өршөөж л бдаг. түй наахууйй...төр..
kommuistuud iim l shiid gargiishd, uur yum medehgui,iim m#luudiig songoson humuus yu bodoj bn
ТӨРИЙГ ЗАЙДАГНАСАН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД АВИЛГЫГ ХӨГЖҮҮЛНЭ ҮҮ ГЭХЭЭС ТАСЛАН ЗОГСООНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ПҮРЭВДОРЖ ШУЛУУХАН ХЭЛЖЭЭ. БАЯР ХҮРГЭЁ. ГАНЦ Ч ГЭСЭН ХҮН ЗОРИГТОЙ ДУУГАРЧ. ХАРИН НӨГӨӨ С. ГАНБААТАР ЯАГААД ДУУГАА ХУРААЧИХАВ АА !! УУЛ НЬ ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ ИЙМ ЭНГИЙН ЗШЙЛЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ . ОЛНЫ ӨМНӨ ХУДЛАА ПОПОРСОНООР ЭХ ОРОНЧ БОЛОХГҮЙГ ГАНБААТАРТ САНУУЛЬЯ !!!!!