УЛС ТӨР

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлтийг ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх тухай хуулийн төслийг үндсэн хуулт зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлт гарсан. Харин үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй гэдэг дээр санал нэгдсэн юм.

Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхоор Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжлээ.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлтийг Улсын их хурал хүлээж авсангүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. МАН -ы хэт олонхид ямар ч зүйл саад тээг болж чадахгүй ээ, Бүх хүний анхаар#### сарнисан энэ хүнд үед хичнээн их чух#### хуулиудыг өөрчилж шинэчилж зохиож дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж бн даа,

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button