УЛС ТӨР

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат асуулт асуух хугацааг НЭМЭХГҮЙ гэж “уурлав”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая Үндсэн хуулийн цэцийн 12-р тогтоолыг хэлэлцэж дууслаа. Үүгээр уг дүгнэлттэй санал нийлэхгүй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Улмаар парламент тус 12-р тогтоолыг хүлээж авсангүй.

Үргэлжлүүлээд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уншиж танилцуулав.

УИХ-ын дарга Г.Зандашатарын зүгээс уг хуулийн төслийг хэлэлцэхдээ гишүүдэд асуулт асуух 2 биш 3 минутын хугацаа тавья, өөрөөр хэлбэл нэмэлт 1 минутыг нэг мөсөн тооцож явъя гэдэг санал тавилаа. Гэтэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы дэг зөрчин уурлаж, “2 минутаараа явмаар байна” гэв.

Г.Занданшатар “АН-ын бүлгийн дарга намынхаа гишүүдийн үг хэлэх эрх чөлөөг боож байна. 2 минутаар нь явъя даа” гээд хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button