Нийгмийн
“Metal Hammer” сэтгүүлийн оны анхны дугаарын хавтсыг “The Hu” чимжээ

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий “Хүннү” рок гэх урсгалыг бий болгоод буй “The Hu” хамтлаг сарын өмнө Youtube-д нэг сая subscribers-тай болж, “Gold play button” шагналын хүртсэн.
Тэгвэл ахин нэг баяртай мэдээ дуулгахад Их Британийн “Metal Hammer” сэтгүүл тус хамтлагийг рок хөгжмийн ойлголтыг дэлхий даяар өөрчлөн шинэчилж буй дөрвөн хамтлагийн нэгээр нэрлэж, зурагаар нь маргааш худалдаанд гарах дугаарынхаа хавтсыг чимжээ. Уг дугаар нь шинэ оны ууган дугаар аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.